Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хөөмийн урлагийн гайхимшигт “Монгол сонгодог” тоглолт болно
Уртын дуу

Хөөмийн урлагийн гайхимшигт “Монгол сонгодог” тоглолт болно

Урлаг Урлаг13/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d1ccca93ed3ba9coriginal788790752012-11-07-22-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын үндэсний урлаг тэр дундаа хөөмийн урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхий нийтэд таниулж мэдрүүлж яваа хөөмийч МУСТА Н.Наранбадрах, ҮДБЭЧ-ын хөөмийч Ц.Цогтгэрэл нарын хамтарсан  “Монгол сонгодог”  хөөмийн тоглолт энэ сарын 11-нд 15.00 цагт Соёлын төв өргөөнд болох нээ. Тус тоглолтонд ҮДБЭЧ-ын Үндэсний Их найрал, тус чуулгын бүжигчид, ДБЭТ-н Симфони оркестор, ДБЭТ-ын гоцлол дуучин Д.Эрдэнэтуяа, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, уртын дууч Д.Үүрийнтуяа, “Мемори оркестр” амьд хөгжмийн хамтлагийнхан оролцох ажээ.

Монголд төдийгүй дэлхийд хөөмийн урлагийг хөгжүүлэх, түүний урын сангийн агуулгад баяжилт хийх, агуулгын өргөн хүрээнд хөгжүүлэх эрхэм зорилго бүхий таван жилийн хугацаатай хэрэгжих “Монгол сонгодог” төслийн хүрээнд уг тоглолтыг зохион байгуулж буй бөгөөд ерөнхий найруулагчаар Төрийн хошой шагналт С.Сүхбаатар, хөгжмийн найруулагчаар М.Бирваа, Р.Бат-Эрдэнэ нар тус тус ажиллаж буй аж.

Монголын ард түмний утга соёлын өвийн нэгэн төрөл болсон хөөмий нь эрт дээр үеэс уламжлалтай урлаг юм. Энэ нь эртний нүүдэлчний уламжлалт соёлын нэгэн хэв шинж мөн бөгөөд хөөмийн урлаг Монгол улсад 1950-иад оноос тайзны хэлбэрт шилжин хөгжиж ирсэн бөгөөд өнөөг хүртэл энэхүү хэв шинжээ алдалгүйгээр ардын буюу уламжлалт чиглэлээ баримталахын сацуу орчин үеийн сонгодог урлагийн түвшинд хүртлээ хөгжиж байна. 2011 онд монгол хөөмийг дэлхий өв санд бүртгэсэн билээ.

Хөөмийч Н.Наранбадрах нь Монгол улсын хөөмийчдийн анхдугаар уралдааны хошой алтан медаль, ОХУ-ын Буриад улсад болдог Олон улсын хөөмийчдийн  наадмын удаа тэргүүн байр, гран при шагналт, дэлхийн 20 гаруй улсад өөрийн тоглолтоо сонирхуулж байсан нэгэн юм. Урлаг судлаач, хөөмийч Н.Цогтгэрэл нь мөн л дэлхийн 20 гаруй улсад аялан тоглож байсан агаад Франц улсад зохиогдсон Олон улсын Ардын Урлагийн Их наадмын гран при шагнал, ОХУ-ын Буриад улсад зохиогддог Олон улсын Хөөмийчдийн наадмын тусгай болон тэргүүн байрын ганал хүртэж байсан манай улсын шилдэг хөөмийч билээ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…

www.urlag.mn Emujin

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray Kids”-ын Чанбин төрсөн өдрөөрөө эмнэлэгт 100 сая вон хандивлалаа

12/08/2025

74 сая жилийн өмнө амьдарч байсан хөхтөн амьтны үлдэгдэл олджээ

12/08/2025

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нэгдүгээр шатны шалгаруулалт болж байна

12/08/2025

Найруулагч П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” кино дэлхийд нээлтээ хийлээ

12/08/2025

Уран зохиол, танин мэдэхүйн “Мэдлэгийн арал” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

12/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.