Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Бонд, Линкольн нар цус сорогчдын араас нэхэж байна
Уртын дуу

Бонд, Линкольн нар цус сорогчдын араас нэхэж байна

Урлаг Урлаг20/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sda238842752012-11-20-16-19[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Белла Каллен цус сорогч болон дахин төржээ. Тэрээр цус сорогч, бас ээж болсон шинэ амьдралдаа дасан зохицож, суралцаж эхэлнэ. Хүссэнээрээ дүүлэн нисч, аварга том хадыг ч бут цохих хүчтэй болж. Бас тэр их хөгжилтэй. Мөнхийн дайснууд байсан цус сорогчид болон чононууд эвтэй найрсаг нэгэн дор аз жаргалтай, хөхиүн амьдарч байх юм.
Эдвард, Белла нарын дундаас төрсөн хайр татам бяцхан охин нь тэдний эвлэрлийн гол шалтгаан. Энэ бол дэлхий дахиныг шуугиулж буй “Тwilight” киноны төгсгөлийн цуврал болох “Breaking Dawn”-ы хоёрдугаар хэсгийн эхлэл.
Цус сорогч, чононуудын дайсагнал төгссөн бол энэ удаа ямар адал явдал гарах юм гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл энэ ангид Калленыхан, чононуудын хамт өөрсдийгөө цус сорогчдын ертөнцийг хамгаалагчид, “хааны угсааныхан” хэмээн нэрийддэг Аро тэргүүтэй Вольтурийнхны эсрэг зогсоно.
Гол шалтгаан нь Эдвард, Белла нарын хагас хүн, хагас цус сорогч, цаг цагаар өсдөг онцгой охин. Калленыхан болон чононуудыг айдас, түгшүүрийн бараан сүүдэр нөмөрнө. Ирээдүйг харагч Алис Жасперын хамт гэнэт сураггүй болохдоо тулааны дараа тэднээс Жэйкоб, бяцхан охин хоёр л амьд үлдэнэ гэсэн нууц дохиог Беллад үлдээжээ…
Цааш үзэгчдийг дуу алдуулж, инээлгэж, бас цочирдуулсан үйл явдлууд өрнөнө. “Бусад олон цуврал киноны хувьд шинэ ангиуд нь эхлэлээсээ дордсон байдаг ч энэ удаа эсрэгээрээ байлаа” гэх үнэлгээг шүүмжлэгчдээс аваад буй “Breaking Dawn-Part II” үзэгчдийн хүртээл болсноосоо хойш гурав хоногийн дотор 141.3 сая ам.долларын орлого олж, Хойд Америкийн “box office”-ыг тэргүүлжээ. Ингэснээрээ Холливудын бүх цаг үеийн хамгийн амжилттай эхлэлээ тавьсан кинонуудын наймдугаарт бичигджээ. Өмнөх анги нь эхлэлээ 138.12 сая ам.доллараар тавьж байсан бол хамгийн өндөр амжилтад хүрч байсан нь хоёрдугаар анги буюу “New Moon” байжээ.Нийт 265 сая ам.доллараар бүтсэн эхний дөрвөн цуврал дэлхий даяар хэдийнэ 2.5 тэрбум ам.долларын орлого олоод байгаа бол хамгийн сүүлийн ангид хавьгүй илүү буюу 120 саяыг зарцуулсан.
Гэхдээ зардлаа хангалттай нөхөж, ойролцоогоор 700 саяыг орлого түвэггүй олно гэсэн хүлээлттэй байгаа аж. Судалгаагаар үзэгчдийн 79 хувь нь эмэгтэй, 50 хувь нь 25-аас доош насныхан байгаа юм байна. Хойд Америкийн жагсаалтын хоёрдугаарт мөн алдартай цувралын нэг Жеймс Бондын 23 дугаар цуврал “Skyfall” 41.5 саяын орлогоороо бичигджээ.
50 жилийн настай цувралын хамгийн сүүлд гарсан энэ анги өнгөрсөн хоёр долоо хоногт 161.3 сая ам.долларын орлого олоод байгаа аж. Харин Оскарын шагналт алдарт найруулагч Стивен Спильбергийн “Линкольн” кино 21 саяын орлогоор гуравдугаарт бичигдсэн байна. Уг киноны үзэгчид нь ихэвчлэн ахимаг насныхан байгаа аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Эгшиглэнт Цэцэрлэг” тоглолтоо толилуулна

31/05/2025

ФОТО: “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны зургаас

30/05/2025

Аймшигт Чаки хүүхэлдэйн дүрийг бүтээсэн жүжигчин Эд Гейл 61 насандаа таалал төгсжээ

30/05/2025

“Nike” болон “Lego” брэнд хамтран бүтээсэн шинэ загварын пүүзээ худалдаалж эхэлнэ

30/05/2025

Хэйли Бибер өөрийн “Rhode” брэндээ нэг тэрбум ам.доллароор худалдахаар болжээ

30/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.