Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Cashmere Workshop” өнөөдөр болно
Дуу хөгжим

“Cashmere Workshop” өнөөдөр болно

Урлаг Урлаг01/12/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
58328_1134592813794492012-12-01-00-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын загварын ертөнцийн гоё сайхныг үзэгч, үйлчлүүлэгчдэд мэдрүүлж байдаг өндөр зэрэглэлийн “Cashmere Workshop” шоу өнөөдөр болох гэж байна. Үйлчлүүлэгч, хэрэглэгчиддээ шинэ жилийн бэлэг болгон жил бүр уламжлал болгон шинэ загвараа танилцуулдаг тус брэнд тансаг зэрэглэлийн ноолууран даашинзаараа  алдартай. Тэд 2013 оны шинэ загварын дээжисээ ийнхүү өнөөдөр болох загварын шоугаараа танилцуулах ажээ.

Энэ шоунаас эрхэмсэг хатагтай нар шинэ жилийн гоёлоо сонгох боломжтойн дээр дахин давтагдашгүй байдлыг мэдэрдэг бөгөөд шоунд зориулан Францын үнэт торго, торон материалуудыг харин Австриас шинэ загварын Сваровский шигтээг тусгайлан захиалж авчирдаг. Сонирхуулахад дээрх торон материалуудыг дэлхийн шилдэг дизайнерууд өндөр зэрэглэлийн хуримын даашинздаа ашигладаг юм байна. Ийнхүү ноолууран бүтээгдэхүүнийг тансаг зэрэглэлд хүргэсэн  “Cashmere Workshop” брэнд 2013 оны шинэ загвараа тун удахгүй худалдаанд гаргах нээ.

“Cashmere Workshop” шоу “Кемпински Хаан палас”-т 12 сарын 01-нд буюу өнөөдөр 18-н цагаас болох юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Кантри хөгжмийн домог Долли Партон 80 насандаа таалал төгслөө

26/08/2026
Дуу хөгжим Урлаг

Их хотын хэмнэлд эгшиглэсэн “Хүрээ дагшаа”

26/08/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер, продюсер Dr.Dre уран бүтээлдээ хиймэл оюун ашигладгаа ярив

25/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кантри хөгжмийн домог Долли Партон 80 насандаа таалал төгслөө

26/08/2026

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны “Google” жишиг сургууль боллоо

26/08/2026

Их хотын хэмнэлд эгшиглэсэн “Хүрээ дагшаа”

26/08/2026

“Where would we find you, if we need to find you?” үзэсгэлэн үргэлжилж байна

26/08/2026

“Одиссей” пластик хүүхэлдэйн жүжгийг Чунчоны олон улсын хүүхэлдэйн фестивальд толилуулна

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.