Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийн одод “Micheal learns to rock” хамтлаг Монголд ирлээ
Нийгэм

Дэлхийн одод “Micheal learns to rock” хамтлаг Монголд ирлээ

Урлаг Урлаг09/12/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
A9buJIfCEAEvNg5.jpg_large6633266432012-12-07-05-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1990-ээд онд дэлхийн поп ертөнцөд ноёрхож байсан алдарт “Michael Learns to Rock” хамтлаг өнөөдөр Монголд хүрэлцэн ирлээ. Азийн орнуудаар хийх аялан тоглолтоо ийнхүү Монгол Улсаас эхлүүлж буй дэлхийн хэмжээний одод маань онгоцноос буугаад шууд “Bly Sky” зочид буудалд очиж байрлаж байгаад 18 цагийн орчимд  “Bly Sky”-ын Даймондод сэтгүүлчид болоод үнэнч шүтэн бишрэгч фенүүдтэйгээ уулзаж, зургаа авхуулсан юм.

Тэд энэ сарын 7,8-нд “UB Palace”-д тоглолтоо хийж монголын үзэгч фенүүдтэйгээ учран золгох бөгөөд  “Paint my love”, “25 minutes”, “That’s why go away”, “Sleeping child”, “Take me to your heart” хит дуунуудаа тайзнаа эгшиглүүлэх ажээ.  “Michael Learns to Rock” хамтлагийн тоглолтыг “Evento” ХХК санаачлан, ерөнхий зохион байгуулагчаар Монголын Залуучуудын холбоо ажиллаж байна. Харин төслийн зөвлөхөөр хөгжмийн зохиолч Б.Долгион, хөгжим гэрэлтүүлгийг “Тotal Music” компани, хамтран зохион байгуулагчаар  “Вагнер Ази”, “Улаанбаатар палас”-ын хамт олон оролцож байгаа ажээ.

 “Micheal learns to rock” нь 1988 онд дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан Данийн поп, софт рок, хамтлаг. Тухайн үед бүтэн өгүүлбэр бүхий урт нэртэй хамтлагууд олноороо төрж байсны нэг нь “Micheal learns to rock” буюу “Майкл рок сурахыг хүсч байна” хамтлаг юм. Сонирхуулахад, тус хамтлагийн бараг гаргасан дуу бүхэн клиптэй. Тэд байгуулагдсан цагаасаа хойш дэлхий даяар цомгоо 11 сая хувь борлуулсан бөгөөд дийлэнхийг нь Азийн зах зээлд худалдаалсан аж. Тус хамтлагийн анхны аялан тоглолт Азиас тэр дундаа Бангкок хотноо 12 мянган үзэгчийн өмнө эхэлж байсан түүхтэй. Мөн бидний сайн мэдэх “Take me to your heart” хит дуу нь 2006 онд интернэтээс хамгийн их татаж авсан дуугаар шалгарч байсан юм.

Тоглолтын тасалбар суудал зэрэглэлээсээ хамаарч 40, 60, 80 мянгын үнээр “Hi-Fi” сиди шопын салбарууд болон, Evento.mn сайтаар цахим карт хэлбэрээр худалдаалагдаж буй.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.urlag.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

12/03/2026

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагджээ

12/03/2026

Сүхбаатарын талбайд “Наурыз-2026” өдөрлөг болно

12/03/2026

Уран дархан Н.Таржидын урласан ховор эмээл

12/03/2026

ФОТО: Парисын загварын долоо хоногоос

11/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.