Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Монгол поп 2”-ын “cover”-ыг дэлгэлээ
Уртын дуу

“Монгол поп 2”-ын “cover”-ыг дэлгэлээ

Урлаг Урлаг20/12/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3c26ac51a8fa33c2big4705082002012-12-20-00-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Монгол поп-2” цомгийг фенүүд нь тэсэн ядан хүлээж байна. Дуучин Д.Болд өөрөө шинэ цомгийнхоо талаарх мэдээллийг өөрийн фен хуудсаар дамжуулан цаг алдалгүй байнга шинэчлэн хүргэж байгаа бөгөөд өчигдөр “Монгол поп-2” цомгийнхоо “cover”-ыг олонд танилцуулав.

Төрийн соёрхолт Д.Болд “Монгол поп 2 “ цомгийнхоо нүүрний зургийн шийдлийг өөрөө гаргажээ. Зургийг гэрэл зурагчин Г.Дашка авсан аж. Тэд уламжлал, шинэчлэлийг нэгэн хавтгайд харуулсан нь фенүүд болон түүний уран бүтээлийг таашаан сонсдог сонсогчдод ихэд үнэлэгджээ. Энэ талаараа дуучин Д.Болд “Монгол поп бол зөвхөн дуу биш юм. Монгол поп бол монгол бахархлын нэгдэл, монгол түмнийг бусад үндэстнээс ялгаж байгаа соёл, зан заншил, эд өглөгийн цогц юм. Иймд бие даасан арав дахь цомгийн нүүртээ дархан хүний бурхан ухааныг шигтгэн оруулж өгснөөр уламжлал, шинэчлэлийг хослуулах санаа биеллээ олсон гэж үзэж байна. Уламжлалгүй шинэчлэл, шинэчлэлгүй уламжлал гэж байхгүй. Үүнтэй адил монгол поп авьяас билэг төгөлдөр өвөг дээдсийн бурхан ухааныг мөнхөд магтан дуулж, уран бүтээлээрээ сурталчлах болно” гэлээ.  “Монгол поп-2” цомог оны өмнө худалдаанд гарах юм байна.

www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ

11/07/2025

Монголчуудын XIX-XX зууны үед хэрэглэж байсан авдар дэлгэн үзүүлж байна

11/07/2025

У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс түүх соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл юм

11/07/2025

ФОТО: Үндэсний их баяр наадам эхэллээ

11/07/2025

“Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт боллоо

10/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.