Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Анхны тоглолтоороо ”UB палас”-ыг дүүргэсэн дуучин А Сool-ийн фото түүх
Одод

Анхны тоглолтоороо ”UB палас”-ыг дүүргэсэн дуучин А Сool-ийн фото түүх

Урлаг Урлаг09/01/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
739f3d7ef0fe1211big1848317972013-01-09-00-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Хамгийн богино хугацаанд хамгийн нөлөөтэй болж, залуусын дунд хамгийн ихээр хайрлагдах болсон дуучин А Cool-ийн амьдралын түүхийг фото зургаар нь хүргэж байна.  А Cool анхны тоглолтоороо УБ паласын концертын их танхимыг дүүргэж чадсан чадварлаг дуучин юм. Мөн хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож хөгшид, хүүхдүүдэд туслах сайн үйлсээрээ ч тэр бусдад үлгэрлэж чаддаг нэгэн. Ингээд Монгол залуусын үлгэр дууриалал болж буй дуучны хувийн гэрэл зургийн цомгийг эргүүлцгээе. 30 насны босгыг алхах гэж байгаа залуу хэн байж байгаад хэн болсонтой танилцана уу?

17014_129277467223005_780242878_n
Бага нас: Хүсэл мөрөөдлөөр дүүрэн Б.Анхбаяр хүү дөрвөн настайдаа ийм зураг даруулжээ. Бяцхан Б.Анхбаяр аав ээжээс хайрласан нэрээ хожим дуучин А Сооl болгон өөрчилж тэр нэрээрээ тайзан дээр зарлуулахаа энэ үед мэдэж байсан болов уу? Тэрээр уран  бүтээлээ "Сool" байгаасай гэж бэлгэдэн А Сооl нэртэй болжээ.
17014_129277467223005_780242878_n
Айлын ганц: Аав ээжийн ганц хүү. Төрсөн ах, эгч, дүүгийн аль нь ч түүнд байхгүй. Гэвч тэр хоосон орон зайгаа дуу хөгжмөөр л нөхдөг гэсэн.
17014_129277467223005_780242878_n

Мөрөөдөл: Угаасаа л урлагийн хүн болохыг мөрөөддөг байсан. Тиймээс СУИС-ийг төгссөн. Гэхдээ бүжигчний ангийг.   Арван жилд байхын гоё моё бүжиглэдэг байсан гэдэг. Тухайн үед бусдын л адил дүрэмт хувцастай, бусдаас ялгарахгүй хүүхэд байсан. Гэвч хожим бусдаасаа цойлж гарсан юм.

17014_129277467223005_780242878_n
Ээж: Дээрх зургаас хорь гаран жилийн дараа. Түүний эмээ бүжигчин байсан бол аав нь бөмбөр тоглодог, урлагийн их мэдрэмжтэй хүн байжээ. Тиймээс хүүд нь урлагийн хүн болох хүсэл сонирхол эрт төрсөн болов уу. Яагаад ч юм, долоо, наймдугаар ангиасаа л тэр дуучин болохоор зориглосон гэнэ.
17014_129277467223005_780242878_n
1000 хүүхэд: 1000 хүүхдийн баяраар 1000 хүүхдийн хамтаар. А Сооl оюутан байхдаа найрамдал зусланд бүлгийн багш хийдэг байв. Тиймээс ч түүнд найрамдлын шавь нартайгаа авахуулсан зураг олон бий.
17014_129277467223005_780242878_n
Нэг үеийхэн:  Аа тэгээд л сайн харвал таних хүн олон харагдана. Эд бүгд нэг үеийхэн.
17014_129277467223005_780242878_n
17014_129277467223005_780242878_n

Фэн: А Cool Холливүүдийн алдарт жүжигчин Чаки Чанийн улаан фэн. Тэдэнд адил төстэй нэг чанар бий. А Сооl, Чаки Чан хоёр хоёулаа хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцдог.
17014_129277467223005_780242878_n

Их засагийнхан: Тэрээр Их засаг их сургуулийн маркетингийн албаны даргаар ажилладаг. Бас "Рояал HD" телевизэд нэвтрүүлэг хөтөлдөг. Зарим хэвлэлд түүнийг олон талын авъяастай "Universal" залуу ч гэж бичсэн байдаг.17014_129277467223005_780242878_n

Зөөлөн хайр:  Энэ дуу залуусыг ёстой “галзууруулсан” даа. Ингэж тэр олонд танигдаж өөрийн гэсэн фентэй болсон юм. Үргэлжлүүлээд тэр “Аниргүй итгэл”, “Энхрий”, “Хайртай бол эргэж хараарай” "Цэцэгчний хүслэн" зэрэг олон уянгын дуу гаргасан.

17014_129277467223005_780242878_n

Анхны тоглолт: А Сооl өнгөрсөн 11 дүгээр сард өөрийн анхны тоглолтоо "Зөөлөн хайр" нэртэйгээр UB паласын концертын их танхимд тоглолоо. Анхны тоглолтоороо 3000 хүний суудалтай UB паласыг дүүргэж чадсан цөөн дуучдын нэг.  Тэрээр "Зөөлөн хайр" дуугаа аавдаа зориулж бичсэн гэдэг.

17014_129277467223005_780242878_n
Хөдөлмөрч: Монголын хамгийн хөдөлмөрч залуусын нэг гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй.
17014_129277467223005_780242878_n

Сайн үйлс: Тэрээр  хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож хөгшид, хүүхдүүдэд туслах сайн үйлсээрээ бусдад үлгэр дууриал үзүүлж чаддаг нэгэн. Тиймдээ ч түүнийг "Зөв хүн" гэж үнэлдэг. Шинэ жилээр айлуудаар явж хүүхдүүдэд бэлэг тараах үеэр энэ зургийг даруулжээ.

17014_129277467223005_780242878_n
Бас жаахан шооч: Батаа гуай жаахан таргалаад байна уу үгүй юу. Харин тиймээ өөрийн мэдэлгүй л.
17014_129277467223005_780242878_n
Сайн ах дүү: Тэр "Хар сарнай" хамтлагийн Маадайтай сайн ах дүүгийн барилдлагатай. Бас ганц хоёр дуу хамтарч дуулсан.
17014_129277467223005_780242878_n
Өөрийнх нь хэлсэн үг: "Дуулаад л явна. A Cool би хорвоог уяртал дуулна аа".


Эх сурвалж 24tsag.mn Т.Хулан

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.