Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Т.Баясгалан, Д.Батбаяр хоёр усанд живж байсан хүнийг аварч байжээ
Оддын амьдрал

Т.Баясгалан, Д.Батбаяр хоёр усанд живж байсан хүнийг аварч байжээ

Урлаг Урлаг10/01/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bayasgalan9511551452013-01-10-20-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хамгийн баян эмэгтэй болно гэсэн мөрөөдөлдөө хүрэхийн тулд олон арван компани ажиллуулж бизнес эрхэлдэг болсон дуучин Т.Баясгаланг 14 настай нууц хүүтэй, анхны нөхөр хүүхдээ орхисон гэх мэтээр энд тэнд янз бүрээр л ярьдаг. Тэгвэл тэрээр өөрийгөө элдвээр муулагч хүмүүст хандаж хатуухан сануулга болох хэдэн үг хэлж байжээ.  Тодруулбал, "Би бурханд хайртай.  Бурхан ч надад хайртай гэж боддог. Миний амьдрал бурхны зурсан зургаар л яваа. Намайг муулах хүмүүс орчлон дээр байдаг бол тэгж л заяагдсан хүмүүс байх. Түүгээрээ хэдэн төгрөг олдог  бол  тавилангаараа  л амьдарч яваа биз.  Гэхдээ “Тэнэг хүн тэнгэртэй тэрсэлдэнэ” гэж нэг үг бий. Намайг муулаад, надаас нуугдаж чадсан ч тэнгэрээс нуугдаж чадахгүй. Намайг муулж олсон тэр мөнгө нь үйлийн үр болоод өөрт нь хэд дахин муугаар тусна гэдгийг ухаараасай" гэжээ. Өмнө нь жүжигчин Бооёо болон УИХ-ын гишүүн Батзандан, Баасанхүү нарын бага насны хөгжилтэй түүхийг дэлгэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тиймээс энэ удаад өөрийнх нь талаар элдвээр муулагчдад хатуухан сануулга өгөөд амжсан дуучин Т.Баясгалан, Д.Батбаяр хоёрын дурсамжтай,  сонирхолтой түүхээс өгүүлье.

99_175

Кёкшюүзан Д.Батбаяр,  дуучин Т.Баясгалан хоёр усанд живсэн залууг аварсан ачтангууд аж. Тэрэлж, Горхид голын эрэг дээр амарч зугаалж яваад морьтойгоо усанд живж байсан залууг аварч арцаар утаж босгож ирсэн гэдэг. Харин хөлдөж үхэх гэж байсан морийг нь хөнжил бүтээлгээр ороож сэргээсэн явдал тэр хоёрын хувьд хэзээ ч мартагдахгүй дурсамжтай түүх болон үлджээ.

f586301d89375cc0big

Мөн хосуудын маань ээж нар нь адилхан нэртэй. Бас адилхан овогтой юм. Тийм болохоор насаар арай ахмадыг нь хүндэтгэж том ээж, хэдэн насаар дүүг нь бага ээж  гэж авгайлдаг байна. Том ээж нь цагаан хоолтон, бясалгагч хүн аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Мэрилин Монрогийн хөхний даруулга дуудлага худалдааны өмнөх байдлаар 5000 ам.долларт хүрчээ

08/06/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён Филиппиний “Bench” брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Маамуу нааш ир” дууг Төрийн шагналд тодорхойлжээ

09/06/2026

Ч.Хүрэлбаатар “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэнгээ нээлээ

09/06/2026

Эрдэнэт хотын ойн баримтат киног Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал найруулна

09/06/2026

Мэрилин Монрогийн хөхний даруулга дуудлага худалдааны өмнөх байдлаар 5000 ам.долларт хүрчээ

08/06/2026

Ким Су Хён Филиппиний “Bench” брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.