Монголчууд бид эрт дээр үеэсээ хээр талд морин дэл дээрээ уртын сайхан дуугаа аялаж ирсэн гайхимшигт ард түмэн билээ. Тиймдээ ч манай уртын дууны сан хөмрөг шавхагдашгүй арвин байдаг бизээ. Нийт Монгол туургатны хэмжээнд 3000 гаруй уртын дуу байдгаас манай улсад 2000 гаруй нь байдаг гэсэн судалгаа байдаг ажээ. Үнэхээр энэ цаг үеийн хүүхэд залуучууддаа уртын дуугаа өвлүүлэн үлдээхээр олон арван уран бүтээлчид маань ажил амьдралаа зориулан хөдөлмөрлөсөөр байгаа хэдий ч бүх нийтийг хамарч чадахгүй л байсаар байна.
Мөн сүүлийн үеийн залуус уртын дууг дуулах нь битгий хэл нэргийг нь ч мэддэггүй болсоор байгаа нь туйлын харамсалтай. Одоогийн байдлаар ард түмний аманд аялагдаж зурагт радиогоор эгшиглэдэг 80 гаруй уртын дуу байдаг талаар холбогдох хүмүүс санаа зовинон ярьцгаасаар байна.
Тиймээс энэ тал дээр аав ээж бүр үр хүүхэддээ уртын дуугаа зааж сургах, Төр, түмэн олон маань бодлого төлөвлөгөө боловсруулан ажиллаж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол Монголын гэдэг тодотголтой нэгэн өв соёл маань устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа юм.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn