Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Рок попын ”төмөр хатагтай” Б.Ангирмаагийн тухай баримтууд
Одод

Рок попын ”төмөр хатагтай” Б.Ангирмаагийн тухай баримтууд

Урлаг Урлаг23/01/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
angirmaa_654654538885172013-01-23-10-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Өөрийн бодолдоо бат зогсдог, үснийхээ засалтыг ч өөрчлөх дургүй ая зохиогч Б.Ангирмааг янзын эмэгтэй гэх нь бий. Xүмүүс үр удмаа үлдээж, ганц бие бүсгүйчүүд нөхөрт гарахыг мөрөөддөг бол тэр ажиллахын төлөө амьдардаг гэж итгэл дүүрэн хариулдаг. Цаг хугацаа өнгөрсөн ч бүсгүйн сэтгэл нялхарсан ч Б.Ангирмаа хэвээрээ байх юм. Түүнийг босго өндөртэй, зарчимч эмэгтэй гэдэг. Pок попын "төмөр хатагтай" гэгддэг Б.Ангирмаагийн тухай 24 баримтыг хүргэж байна. 

1.    Ая зохиогч, продюсер Б.Ангирмаа энэ жил 45 настай. 

2.    Жил бүрийн 9 дүгээр сарын 21-нд төрсөн өдрөө тэмдэглэдэг. 

3.    Дууддаг нэр Ангираа. 

4.    1980-аад оны сүүл үед зохиогдож байсан "Ая дууны жигүүр" хэмээх эстрадын дууны уралдаанаар одоогийн рок попын акулууд анх олны танил болж байсан. Түүний нэг нь Б.Ангирмаа юм. 

5.    Бүтээсэн уран бүтээлүүдээсээ “68 он” цомогт орсон “Хатуужилт ижии” дуундаа хамгийн их хайртай. Энэ дуугаа тэр ээждээ зориулжээ. 

6.    Түүнийг дуучин гэхээсээ илүү ая зохиогч гэж хэлж болно. Тэрээр 100 аялгуу зохиосон бол 10 гаран дуу л дуулжээ. Дуу дуулахаасаа илүүтэйгээр ая зохиох дуртай. 

7.    Тэрээр өөрийгөө хийл хөгжмийн уянгын аялгуутай зүйрлэдэг. 

8.    Б.Ангирмаа сэтгэл санаа өөдрөг үедээ хурдан өнгө аястай, хайрын цоглог дуу зохиодог байна. Харин бороотой цаанаа л гунигтай байвал уянгын дуу зохиодог гэнэ. 

9.    Тэрээр баярлаж, гомдохдоо харьцангуй хэмжээ хязгаартай хандаж сэтгэл хөдлөлөө дарж чаддаг нэгэн. Аливаад туйлширч хөөрч гүйгээд эсвэл гуниж гутраад нулимс унагадаг нь Б.Ангирмаа биш аж. Тиймээс ч түүнийг Монголын рок попын урлаг дахь “төмөр хатагтай” гэдэг билээ. 

10.    Б.Ангирмааг бага байхад нь аав ээж нь пянз тоглуулагч авч өгсөн нь түүнийг ая зохиогч болгожээ. Өдөржин цангинадаг пянзны аянд ууссан учраас л ах дүү хоёр хоёулаа ая зохиогч болсон гэдэг. 

11.    Түүний ах бол ая зохиогч Б.Долгион билээ. 

12.    Нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөрөөр амжилтанд хүрнэ гэдэгт итгэдэг. 

13.    Тэрээр рок попын эмэгтэй дуучидтай бүгдтэй нь дотно харьцаатай нөхөрсөг байдаг. Тэр дундаа МУГЖ, Сарантуяатай ажил төрөл, амьдралын найзууд байна. Тэрээр дуучин Б.Сарантуяаг “Сараа бол хосгүй авъяас, хосгүй хоолойтой бүсгүй. Түүнд дуу зохиож өгөхөд урамтай байдаг. Дууг маань үнэн сэтгэлээсээ амьдруулж дуулдаг. Бид хоёр он удаан жил бие биенийхээ аялгуу, хоолойг мэдэрч ажилласан. Хүмүүс ер нь Сараатай хамтарч ажиллах дуртай байдаг шүү дээ” гэж ярьжээ. 

14.     “Nature sound"’-д багшилж байсан. Тэндээс  “Киви” хамтлагийг олж харж продюсерээр нь ажиллах болжээ.  

15.    Тэр хүнтэй гэрлэх сонирхолгүй гэдгээ үргэлж хэвлэлээр хэлдэг. Тэрээр энэ талаараа “Бодвол би цадчихсан юм байлгүй дээ. Тэгээд ч би бусад хүмүүс шиг эрчүүдээр дутаж өсөөгүй болохоор надад эрчүүд хэрэггүй. Би эрх чөлөөтэй, ажилсаг, орчин үеийн эмэгтэй. Хүмүүс амьдрахын төлөө ажилладаг бол би ажиллахын төлөө амьдардаг. Би зөвхөн ажиллах л хүсэлтэй. Би огт ганцаарддаггүй. Миний шаардлагыг давж чадах хүн алга” гэж ярьдаг. 

16.    Тэрээр өглөөний арван цагаас оройны 11, 12 цаг хүртэл ажилладаг байна. 

17.    Б.Ангирмаа одоо Монголын анхны хорин дөрвөн цагийн эфиртэй “S music” хөгжмийн сувгийг удирдан ажиллаж байна. 

18.    Сайн санааны тусламж үзүүлдэг Ротари клубийн гишүүн. 

19.    Таван жилийн өмнө тэрээр 40 насныхаа төрсөн өдрийг Тэмүүжин ресторанд нижгэр тэмдэглэсэн. Уг найранд рок попын бүх ододоос эхлээд улс төрийн хүрээнийхэн хүртэл ирсэн нь түүний хүрээг ямар гэдгийг илтгэнэ.  

20.    Улаанбаатарт байх үедээ Их дэлгүүр, Наран шопоор үйлчлүүлдэг. Гадагшаа явсан тохиолдолд жилийнхээ хувцсыг базаачихдаг. Ер нь дэлгүүр хэсч эд материал хөөцөлдөөд байддаггүй. 

21.    Алтан эдлэлд дургүй. Харин байгалийн чулуугаар хийсэн зүүлт бугуйвч зүүх сонирхолтой. Заримдаа мөнгөн эдлэл зүүдэг. 

22.    Цаг цуглуулах хоббитой. Цуглуулгад нь нэлээн хэдэн цаг байдаг. 

23.    Богино халмигтай Б.Ангирмаа хэзээ ч үснийхээ имижийг өөрчлөх хүсэлгүй гэнэ. Учир нь түүний зүрх сэтгэл дэх имиж үргэлж өөрчлөгдөж шинэчлэгдэж байдаг. Тэгээд ч тэр урлагаасаа залуу насны эрч хүчийг авдаг гэнэ. 

24. Тэр зохиолын дуучдаас С.Жавхлан. Б.Баясгалан нарыг сонсдог. 

24tsag.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.