Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Багшгүйгээр уртын дуу сурцгаая
Уртын дуу

Багшгүйгээр уртын дуу сурцгаая

Урлаг Урлаг02/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
urtiin_duu1312482752013-02-01-11-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Монгол үндэстний уртын дуу” хэмээх нэгэн шинэ номыг танилцуулах ёслолын ажиллагаа “Хөгжим бүжгийн коллеж” -ийн их танхимд болж өнгөржээ. Энэхүү номыг бүтээх гол зорилго нь үндэсний хэл соёл, биет бус соёлын өв, түүний дотор монгол уртын дууны тухай мэдэхэд чиглэжээ. Мөн “Уртын дууны талаар ойлголт авахыг хүссэн хэн бүхэн “найрын гурван дуу”-тай болох гэсэн хүүхэд залуус, тэрчлэн уртын дуучин болж энэхүү гайхамшигт урлагийг ард олондоо, дэлхийн улс түмэнд түгээн алдаршуулахаар зориг шулуудсан залуу дуучид, тэдний багш нарт товч, хялбаршуулсан мэдээлэл, аргазүйн чиглэл өгч туслах гэсэн санааг агуулсан” болохыг уг номын зохиогчид тодотгов. Түүнчлэн тэд энэхүү ном бага, дунд, дээд сургуулийн багш нарт ч бас тус дэм болох учиртайг онцолж байв. 

Энэхүү ном нь нэлээд онцлогтой аж. Тухайлбал, уртын дууг ая эгшиг, үг найраг, дуулах ур зүйн цогц бүтээл, туурвил зүйн бие даасан хэлбэр, бүтэц зохиомж болохын хувьд нь авч үзсэн байна. Үүгээрээ уртын дууны талаар нэлээд товч, хялбаршуулсан тодорхойлолт өгөхийг хичээсэн аж. 

Ингэхдээ уртын дууг түүх, археологи, угсаатны судлал, хүн судлал, физиологи, биологи, хэл зүй, соёл, урлаг судлал, сурганы шинжлэх ухааны талаар судалсан сүүлийн үеийн судалгаануудаас өргөн ашиглажээ. Мөн уг ном нь уртын дууг хэрхэн зөв дуулах заавар бүхий CD-ны хамт хэвлэгдэж байгаагаараа онцлогтой. 


Ингэснээр багшгүйгээр ч уртын дуу дуулж сурах бидэнд олгож байгаа юм. Энэхүү номыг “Соёл, урлаг хөгжүүлэх” сангийн дэмжлэгтэйгээр доктор Н.Уртнасангийн санал, төлөвлөгөөг үндэслэн эрдэмтэн, судлаач А.Алимаа, Ж.Энэбиш, Н.Уртнасан нар бичиж уртын дууны нэрт өвлөн уламжлагчдын тухай бичихдээ С.Цоодол, Д.Дашдорж нарын бүтээлээс авсан бөгөөд судлаач А.Дүүрэнжаргал зарим дуучдын тухай нэмж бичиж оруулсан байна.


www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эрдэнэзуу музейн үзмэрүүдэд сэргээн засварлалт хийлээ

02/07/2025

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025

Хувцас загварын гэрэл зурагчин Энрико Лабриола манай улсад үзэсгэлэнгээ дэлгэнэ

01/07/2025

Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна

01/07/2025

“The Hu – Uvs 100” тоглолт болно

01/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.