Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Ванесса Мэй: Жаахан байхдаа л хийл хөгжимд дурлачихсан
Үндэсний хөгжим

Ванесса Мэй: Жаахан байхдаа л хийл хөгжимд дурлачихсан

Урлаг Урлаг06/02/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
R77oDmj8F5zz48gBL3lM59xwW9hguW1409298712013-02-06-11-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

хөгжмөөр хичээллэж эхэл­жээ. Тэр эхлээд төгөлдөр хуур тог­лодог байсан ч хоёр жилийн дараа хийл хөгжимд дурласан юм. Мэдээж Ванесса хийлтэй амьдралаа холбоно гэж тэр үед төсөөлөөгүй байсан биз. Тэрээр есөн наснаасаа том тайзан дээр гарч тоглох болжээ. Ванесса Мэй сонгодог хөгжмийг орчин үеийн хэмнэлтэй хослуулсан дэлхийн хамгийн шилдэг хийлч билээ. “ОК” сэтгүүл нэрт хийлчтэй уулзаж ярилцжээ.



-Ванесса, та Италийн нэрт хийлч Никколо Пага­нинитэй нэг өдөр төрсөн байдаг. Энэ давхцалд хэрхэн ханддаг вэ?

-Ингэж таарсан нь их гоё. Ийм зүйл тэр бүр тохиолдоод байхгүй л дээ. Та давхцал гэж зөв хэл­лээ. Эцэг эх маань ин­гэж тааруулна гэж бо­доогүй биз (инээв). На­майг найм, есөн настай байхад нэг багш маань нэр цуутай хүмүүсийн төрсөн өдрийн номыг харж байснаа “Бурхан минь, Ванесса. Чи Паганинитэй нэг өдөр төрсөн юм байна шүү дээ. Энэ чинь алдар­шихын тэмдэг” гэж билээ. Паганини бол сод хүн. Харин би тийм биш.



-Үргэлж талархаж бай­даг хүмүүс амьдралд тань байдаг байх?

-Тэгэлгүй яахав! Юу ч болсон хамаагүй, би багш нартаа үргэлж талар­хаж байх болно. Тэд миний амьдралд маш чу­хал үүрэг гүйцэтгэсэн. Чиний багш сэтгэл татам, сонирхолтой бол чи хи­чээл­дээ дуртай байх болно. Би багш нартайгаа ихэд элгэмсэг, итгэлтэй харил­цаатай байсан.



Эхлээд эцэг эх минь намайг хөгж­мөөр хичээл­лүүлсэн. Ээж минь тө­гөл­дөр хуурч уч­раас өөрийн­хөө замналаар явуу­лахыг хүссэн. Би ганц хүүхэд нь байсан болохоор ингэж шийдсэн байх. Ха­рин хөг­жимд дурлах сэт­гэлийг багш нар минь бий бол­госон юм.



-Ванесса, ээж тань нэг хэсэг таны хөгжмийн ме­не­жерээр ажилласан байх аа?

-Тийм ээ. Гэр бүлийн харилцааг ажил хэрэгтэй хольж хутгана гэдэг тун амаргүй. Заримдаа сайн болж амжилтад хүрдэг, заримдаа юу ч болохгүй, ямар нэг юмаа золиослох хэрэгтэй болдог. Тун олон, итгэмээргүй асуу­дал, бэрх­шээл байс­ныг нуу­гаад яахав. Би 21 хүрээд бие дааж, өөрөө шийдвэр гаргах цаг боллоо гэдгийг ойлгосон. Би хөгж­мийн замналдаа, амьдрал­даа ээжээсээ тусдаа бай­хаар шийдсэн. Энэ нь ээжид хүнд цохилт болж, хэ­тэр­хий эмзэг хүлээж авсан. Тэр цагаас хойш бид харилцаагүй болсон.



-Та хийл хөгжимд ба­гаа­саа л дурласан уу?

-Хийлийн дуу их гоё санагддаг байсан. Хийл намайг дуулуулж, бүжиг­лүүлж, уйлуулдаг байсан. Жаахан байхдаа хийл хөгж­мийг сонсоод янз бү­рийн төсөөлөл үүсдэг бай­лаа. Хийл их дур булаам, хүний бие шиг хэлбэртэй. Хүүхэд байхад хийл ямар нэг сахиус, эсвэл хүүхэл­дэй шиг санагддаг байлаа. Нэг л хайр хүрээд байдаг байсан. Дараа нь хийл хөгжим намайг улам дүү­рэн болгож, мэргэжлээ болгохоор шийдсэн дээ. Найман настай байхдаа ээж аавдаа “Хийл хөгж­мийг амьдралаа болгохыг хүсч байна” гэж хэлсэн. Иймэрхүү замналыг сон­го­ход их хариуцлага дагаж ирдэг гэж надад хэлсэн. Хийл тоглож сурахад их тохиромжтой, амархан байсан.



-Тайзан дээр анх хийл тоглосноо санадаг уу?

-Есөн настайдаа анх тайзан дээр тоглосон. Германд цуврал тоглолт хийхээр явсан. 100 орчим хүнтэй жижигхэн танхимд тоглох шилдэг хүмүүсийг сонгож авсан юм. Би гур­ван ч шүүл­түүрээр орж тэнд шалгар­сан. Дараа нь арван нас­тайдаа филар­мони ор­кестр хөгжимтэй хийл тоглосон.



-Ийм багаасаа тэгж тоглож явах нь хэцүү, хүнд байсан уу?

-Үгүй. Ийш тийшээ тоглолтод явахад зугаацаж наадах цаг гардаггүй. Зөв­хөн хөгжимд бие сэтгэлээ зориулдаг учраас ингэж ажиллахад гоё байдаг бай­сан. Тавьсан зорилго өмнө минь байгааг харахад их гоё.



-Хийл хөгжмийн хи­чээлд хөвгүүд нь охидоос хавьгүй их байдаг байсан. Лондонд тэр олон том хөв­гүүдийн дунд дорно зүгийн жижиг охин ямар­шуу байв даа?

-Би 11 хүртлээ үргэлж хувиараа хичээл заалгадаг байсан. Дараа нь “Royal College of Music”-т ирэхэд би аль хэдийнэ мэргэж­лийн хийлч болчихсон байсан учраас концертийн хөтөлбөрт өөрийгөө бэлт­гэхэд илүү амар байсан. “Senior College”-д очиход бүгд том ах нар шиг са­нагддаг байж билээ. Би чинь хагас хятад, хагас тайланд хүн шүү дээ. Хоёр дахь эцэг маань англи хүн байсан. Би гурван нас­наасаа эхэлж л Лондонд амьдарсан. Энэхүү орчин үеийн хотод би мэргэ­жилдээ өсч торнисон. Сургуульд есөн шидийн арьс өнгөтэй хүмүүс бай­даг ч намайг хэн ч ингэж доромжилж байгаагүй.



-Таны дуртай хөгжим­чид, хөгжмийн зохиолчид хэн бэ?

-Паганини бол агуу хийлч, надад маш их нөлөөлсөн. Чайковский, Бетховенд их хайртай. 12 настай байхдаа гаргасан цомог дээр би тэдгээрийг тоглож байсан. Мөн өн­гөрсөн зуны аялан тоглолт­доо оруулсан. Поп хөгж­мөөс Эрик Клэптон, Сантана их таалагддаг. Майкл Жексоны бүжиг их гоё санагддаг байлаа.



-Та ямар төрлийн хийл тоглодог вэ?

-АНУ-д үйлдвэрлэсэн Zeta цахилгаан хийлээр тоглодог. 14 наснаасаа хойш энэ хийлээр тоглож байна. 1761 онд анх үйлд­вэрлэж байсан, одоо дэл­хий даяар 300 орчим л байдаг.



-Танд 200 жил хадга­лагдсан хийл байдаг гэж үнэн үү?

-Тэр хийлээ 1995 онд хулгайд алдаж байсан. Букинамын ордонд тог­лохоос гурван сарын өмнө хулгайд алдсан ч цагдаа нар хайсаар олж өгсөн юм. Бас нэг удаа тайзан дээр бэлтгэл хийж байгаад араг­шаа алхахдаа тэр хийлээ эвдэлж хаяж бай­лаа. Гэвч засуулаад тог­лоход дуугаралт нь хэ­вээрээ л байгаа юм даа. Унахдаа хийлээ гараасаа салгаагүй ч хэдэн хэсэг салчихаж билээ.



Н.Мөнхжин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гудамжны бүжгийн хамгийн том наадам “UB Dance” фестиваль боллоо

17/06/2025

1.3 метр өндөртэй Labubu дуудлага худалдаагаар 150,000 мянган ам.долларын үнэд хүрлээ

17/06/2025

“Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино “Сиднейн кино наадам”-д шалгарлаа

17/06/2025

Соёлын биет бус өвийн 2024 оны шилдэг өвлөн уламжлагчид шагнал гардууллаа

17/06/2025

“Хурд” хамтлаг марктай боллоо

16/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.