Сайн байна уу? Чамд энэ мэйл очих өдрийн мэндийг миний зүгээс хүргэе. Одоогоос 4 жилийн өмнө анх чамайг харж байжээ. Тэр үед хүүүхэд насны гэнэн нүдээр чиний хөөрхөн нүдээр инээх царайг чинь удаан гэгч нь ширтэж байж билээ. Тэрнээс хойш цаг хугацаа эрээнтэй бараантай, жаргалтай, гунигтай, хүлээлтийн өдрөөр дүүрэн өнгөрч дээ… Одоо өнгөрснийг бодохоор инээмээр ч юм шиг ичмээр ч юм шиг зөндөө дурсамж чамаас надад үлджээ. Хааяа яагаад чамд сайн болчихсон юм болоо гэж өөрөөсөө гайхшран асуудаг байлаа. Хөөрхөн болохоор чинь уу, гоё инээдэг царайнд чинь үү, ичимхий болохор чинь үү, эгдүү хүрэм 2 хөөрхөн хацрын мэнгэ үү… Ёстой бүү мэд! Яг юунд нь болсноо хэлж мэдэхгүй юм. Гэлээ ч чамд сайн гэдгээ байнга мэдэрдэг байлаа. Одоо ч гэсэн найзтай болсон болов у яасан бол гэж бодож харамладаг шүү… Урьд нь бол бүр аймшигтай хардаж харамладаг байлаа. Ил гаргахгүй харин дотроо л шаналж шатаж тэвчихийн аргагүй болдог байлаа. Сургууль дээр, гудамжинд тааралдахад миний зүрх хурдан гэгч нь цохилоод л, нүүр улайгаад л, догдлоод л … Хэхэ юунд нь тэгдэг байсан байнаа Тиймээ / Чамд бол тэнэг санагддаг байсан байх тиймээ! Нэг тэнэг ч гэмээр охин учир зүггүй чиний араас байнга гүйгээд л… Залхуутай байжээ би!
Жоохон л нүүр өгч инээвэл чинь хэдэн өдөртөө л баяр баясгалан болсон хүн явж, жирийн л мессэж ирэхэд утаснаасаа сар гаран устгалгүй хадгалж … Уянгын дуу, хайрын шулэг сонсож түүнийгээ өөртөө тусган төсөөлөн бодоод л … Чамд хэлж чадаагүй чадах ч үгүй тэр л үеээ тэмдэглэлийн дэвтэр дээр шүлэг болгон буулгаад л … Хэзээ нэгэн цагт чамайг уншина гэж бодохоор л сэтгэл гоё болоод бараг шөнө нь гүн бодолд автан унтдаггүй байсансан… Намайг чамайг зүүдлээсэй, миний тухай бодоосой гэж яасан их боддог хүсдэг байваа… Хүн гэдэг их сонин шүү! өөрийг нь гэхгүй байгаа хүн л улам бүр татагдаад л өөрийг нь хайрлая гэсэн хүнд нүүр ч өгдөггүй… Улам л тэрэндээ дургүй болдог … Чамд дурлачихаад явж байхад үейин хүүхдүүдээс үерхэх санал мессэж ирдэг ч тоохгүй чамайг л чи л байвал өөр хүн өөр хэн ч надад хамаагүй байдаг байлаа. Сүүлдээ хичээлдээ явна гэхээсээ илүү чамайг л харах гэж сургууль ордог болчихсон мэт санагддаг байж билээ.
Яасан ч цөхрөлтгүй явж байсан нас вэ ? дээ… Тоогдох гэж тэгэж их хичээсэн ч үр дүн гараагүй гэж бодохоор одоо чамд уур ч хүрэх шиг. Цаг хугацаа нисэн одсоор одоо уулзалгүй зөндөө удчихжээ. Уулзаад ч яахав дээ … Одоо ярих зүйл гэж юу байхав. Тэр үед би юу гэж мөрөөддөг байсан гээч… Чамтай насан туршдаа аз жаргалтай сайхан амидрах болно гэж боддог байла. Энэ л мөрөөдөл минь чамайг хулээх итгэл сэтгэл минэ болж өдийг хүртэл чамайг гэсэн сэтгэлээ алдраалгүй явуулж байгаа байх. Чи намайг хүлээн авахад би бас яана гэж боддог байсан гээч! хамтдаа цэцэрлэгт хүрээлэнд сууж элдвийг ярилцаад л хөөрхөн царайг чинь ширтээд л нүдэн дээр чинь зөөлнөөс зөөлөн үнсэнэ дээ гэж боддог байлаа шүү дээ. Мангар байна уу? Тиймээ бүх зүйл минь чамд тэнэг, ухаан бодлогогүй мэт санагдаж байгаа байх… …Намайг ямар ч хүн голдоггүй гологдохооргүй гэдэг байсан гэхдээ чамаас бусад нь … Зан ааш минь ч бусад айхтар охины ааштай эн тэнцүүлшгүй өөгүй хөөрхөн ааштайгаараа гайхагддаг байлаа. Өөрийгөө магтах гэсэнгүй ээ! Гэвч чамайг яагаад намайг гэх өчүүхэн ч сэтгэл байгаагүйг чинь гайхаад баршгүй нь… Ямар нэг шалтаг шалтгаан байсан байх тийм үү! Би нэг дутагдалтай санагдсан болохоор л намайг тоогоогүй юу? 2 жил гэдэг бас багагүй хугацаа шүү! Эх орноосо хол байх тийм ч амар зүйл лав биш юм билэ. Гэлээ ч ээж аавын ач тусыг марталгүй эрдэм номоо хичээнгүйлэн сураад л явж байна. Одоо 3 жилийн дараа монголдо очих бодолтой байна. Хэхэ энэ бас л чамд хамаагүй байх дөө! Энд би ерөөсөө элдэв юм бодолгүй хичээл л гэж мэддэг хүн явж байхад нэгэн аавын хүү намайг олж харсан юм гэнэ. Би ч эхэндээ тэрнийг гэж явдаггүй байлаа.
Гэхдээ тэр их сонин хүн. Ямар нэг үйлдэл, ярьж байгаа нь яг л чамайг бодогдуулаад л … Яагаад юм бүү мэд, дандаа л намайг гэж гүйгээд л … хааяа харахаар өрөвддөг юм. Тэгэж өрөвдөхөөр урьд нь чи бас намайг ингэж өрөвддөг байсан байх даа гэж боддог юм. – Сэтгэлдэ жоохон л зай гаргачих, сэтгэлдээ жижигхээн зай гаргаад өгчих. Цааш нь би сэтгэлийг чинь шархлуулахгүй явна гээд л гүйгаад л … Чи Tаke Off-ийн миний тухай гээд дууг нь сонсож байсан уу? Тэр дууг надаа зориулж дуулаад л нулимс унагахаа шахсан. Тэр үед тэрнийг бодож нулимс нүдэнд минь тороогүй юмаа! чамайг гэсэн сэтгэлээ бодож гунигласан юм. Одоог хүртэл чамайг хүлээн гансарч, мэйл ирэх байх гэж тайтгаруулдаг энэ сэтгэлээ төгсгөл болгох гэж үүнийг бичин сууна. Төгсгөл болголоо ч чи надад хэзэ ч мартагдахгүй ээ! Гэгээхэн ариухан насны минь анхны хайрын эзэн гэж нандигнан бодож явнаа. Зөвхөн энэ тэнэгхэн сэтгэлээ аргадан дахин өөр хайр дэргэд минь байгааг ойлгуулах гэж хичээдэг юмуу гээд л … Энэ 2 дахь хайр минь намайг гомдоохгүй байх гэж итгэж байна. Миний өмнөөс баярлаж байга байх тиймээ? Би гэдэг хүн одоо л бүхнийг ойлгож байх шиг байнаа.
Аан тийм … Чамд хэлмээр санагддаг энэ үгээ майл-ээр ч гэсэн хэлье гэж бодлоо. Би чамд хайртай! Энэ үгийг хамгийн түрүүнд чамд л хэлнэ гэж энэ жилүүдэд бодож байсан юм. Чи нээрээ азтай залуу шүү! Юм бүхэнд… Нүдэн дээр чинь үнсэж, зөөлөн тэврээгүй ч гэлээ үнссэн тэвэрсэн гэж бодъё… Чамаас болж нээрээ хайрын дуу сонсоод л уйлдаг байж билээ. Одоо энэ сүүлийн мэйл… Бас чамайг гэсэн сэтгэлдээ цэг тавихаас өмнө сүүлийн удаа нулимс унагаж байгаа мөч. Уйлахгүй гэж бодсон ч нулимс өөрөө гараад байх юмаа. За за тэгээд чамд амжилт хүсье. Ирээдүйд учирвал намайг хүлээж аваарай…
МИНИй СЭТГЭЛИЙГ ГЭРЭЛТҮҮЛЭХ БОЛСОН
ОД ХЭМЭЭХ НЭГЭН ГЭРЭЛ
МӨС ЛУГАА АДИЛ ЗУРХЭНД МИНЬ
ОЧ БОЛОН ГЭНЭТ ИРСЭН
ОГТОРГУЙН БАЯН ОДДЫН ДУНДААС ЧИ
ОЛООД НАД РУУ ХАРВАСАН
МӨНХИЙН ГЭРЭЛТДЭГ ОД ЮМ УУ
МӨРӨӨДЛИЙН ГАНЦ ОЧ МИНЬ БАЙСАН ЮМ УУ
Ямар шүлэг байна? Чамд зориулж тэр нэгэн өдөр бичиж билээ. Өөр зөндөө байгаа ч бичье гэж бодсонгүй ээ. Одоо тэдгээр шүлгүүдийг устганаа! Найз нь ингээд чамайг орхий доо. Чамд ч гэсэн амар байна байхаа. Ямар ч гэсэн чамайг хайрласан өдрөөддээ харамсахгүй үргэлж дурсан явах болноо.
СЭТГЭЛЭЭР БАЯН ХАЙРААР МӨНХ явнаа! баяртай!
…….Эгэлхэнээс…….
www.URLAG.mn