Энэ удаагийн “Mobile news”-ээр загварын алтан тайзнаа од болон гялалзаж, тайз дэлгэцийн олон бүтээлүүдэд өөрийн гайхалтай дүрээ мөнхөлсөн топ модель Д.Пүрэвсүрэнтэй холбогдож “Д.Пүрэвсүрэн насанд хүрэгчдийн кинонд кинонд тоглоно” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.
Сүүлийн үед нам жим байсан түүний талаар порно кинонд буюу насанд хүрэгчдийн кинонд тоглож байгаа, түүгээр ч барахгүй тус кинонд нүцгэлэж байгаа гэнэ гэсэн мэдээлэл цацагдаад байсан ч тус энэ мэдээллийг эрс няцаан "Би кинонд тоглож байгаа нь үнэн. Гэхдээ би эротик болоод насанд хүрэгчдийн төрлийн кинонд тоглоогүй" гэж хариулсан юм. Харин түүний тоглож буй шинэ кино нь нийгмийн нэн том сэдэв байсаар байгаа эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг сэдэвтэй кино ажээ. Одоогоор шинэ киноных нь зураг авалт 45 хувьтай явагдаж байгаа бөгөөд шинэ уран бүтээлийнхээ талаархи мэдээллийг ийнхүү анх удаа бидэнд өгч байна хэмээлээ.
Топ модель Д.Пүрэвсүрэн нь өнгөрсөн онд бяцхан охинтой болсоноосоо хойшхи хэвлэл мэдээллийн анхны ярилцлагаа “UPTOWN” сэтгүүлд өгч тус сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн нь олны таашаалыг хүртсэн билээ. Ийнхүү нам жим байсан амьдралаа орхиж, манай нийгэмд аль хэдийнэ бий болсон ч хүн бүрийн төдийлөн хөндөж гаргадаггүй эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэж буй үйл явдалтай дэлгэцийн бүтээлдээ оролцоод тун завгүй яваа түүнд нийт уншигчдынхаа өмнөөс өндөр амжилт хүсье…
“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш
www.URLAG.mn