Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Улстөрчдөөс хэн нь “Цахим элч” болж хэн нь анти шагнал “Вирус”-ыг авах вэ?
Дуу хөгжим

Улстөрчдөөс хэн нь “Цахим элч” болж хэн нь анти шагнал “Вирус”-ыг авах вэ?

Урлаг Урлаг12/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
virus_001884574442013-03-12-09-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойн баяр хуучраагүй байна. Үүний араас давалгаалаад Дөрөв дэх засаглалынхны хамгийн их хүсэн хүлээдэг нэгэн тэмдэглэлт өдөр болох бөгөөд энэ нь сар гаруйн дараа буюу 5 дугаар сарын 3-нд болох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр юм. Монголын Сайтын Холбооноос энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Цахим орон зай дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” нэрийн дор бүх уншигч, хэрэглэгчдийнхээ хамтаар тэмдэглэхээр ажлын хэсэг байгуулжээ. Энэ хүрээнд олон ажил зохион байгуулагдана. Тухайлбал, Монголд анх удаагаа цахим ертөнцийн дээд шагнал болох хүндэтгэлийн одон “Гурван дабль юу” /“www”/-г энэ салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын улс төр, нийгмийн зүтгэлтэн, бизнесийн байгууллага, салбарын шилдгүүдэд олгох юм. Мөн онлайнд хамгийн идэвхтэй зорчдог иргэд, хувь хүмүүсийг “Цахим элч”, сэтгүүлзүйн шилдэг бүтээл туурвигч, мэдээллийн технологийн шилдэг шийдлийг нэвтрүүлэгчдийг “Цахим эрх чөлөө” одонгуудаар шагнаж байхаар тогтлоо.

Энэ жилээс эхлэн цахим ертөнцийнхөн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр нэгэн сонирхолтой шагналыг уламжлал болгон олгож байхаар тогтсон нь Анти шагнал буюу “Вирус” одонгийн эзнийг зарлах явдал юм. Цахим ертөнцийн хөгжилд чөдөр тушаа болсон шийдвэр гаргагч, энэ салбарын түүхэнд хар толбо үлдэхээр алхам хийсэн эрх мэдэлтэн, албан тушаалтныг уншигч, хэрэглэгчдийн нээлттэй санал асуулгаар тодруулах ажээ. Анти шагнал “Вирус”-т нэр дэвшүүлэлт бүх нийтийн дунд нээлттэй явагдах бөгөөд хэрэглэгчид хэнийг, ямар үндэслэлээр нэр дэвшүүлж буйгаа чөлөөтэй илэрхийлнэ. Нэр дэвшүүлэлт 2013 оны 3 дугаар сарын 15-аас 20-ны өдрүүдэд болж, санал асуулга үргэлжлэн 5 дугаар сарын 1-нд дүнгээ гаргана.

Манай улсын хэвлэл мэдээллийн салбарт ийм “анти-номинаци”-ийн эзнийг тодруулж байсан түүх бий бөгөөд номинацийн эзнээр ЦЕГ-ын дарга асан, хурандаа Д.Мөрөн сэтгүүлчийг хорьсон үйлдлээрээ тодорч өөрийн улстөрийн имиджээ “Хэвлэлийн дайсан” хэмээх арилшгүй “цол”-оор хачирласан билээ. Энэ удаа харин Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр улстөрчдөөс хэн нь “Цахим элч” болж хэн нь анти шагнал “Вирус”-ыг авах бол оо?

Б.Эрдэнэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“LUMINO” хамтлаг Европоор аялан тоглоно

05/11/2025
Дуу хөгжим Урлаг

Олон улсын зах зээлд к-поп сэдэвт худалдааны борлуулалт эрс нэмэгдлээ.

05/11/2025
Дуу хөгжим Урлаг

T.O.P 38 нас хүрлээ

04/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Гайжин: Монгол самурай” жүжгээс

08/11/2025

“Маша баавгай хоёр” хүүхэлдэйн киног ОХУ-д хориглох санал гаргажээ

08/11/2025

Чех бүсгүй дэлхийн мисс боллоо

08/11/2025

Кино урлагийн домог Ален Делон амьд байсан бол өнөөдөр 89 нас хүрэх байлаа

08/11/2025

“Усан дор амьсгалаа хамгийн удаан түгжсэн хүн” амжилт шинэчлэгдлээ

08/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.