Олныг хамгийн их залхаасан одоор тодорсон Ким Кардашьян залуужих шинэ технологийг өөр дээрээ туршжээ. Хэзээ ч нүүрэндээ мэс хүргэхгүй хэмээн бардам мэдэгдсэн Ким Кардашьян өөр аргаар залуужихаар шийдсэн бололтой.Эмч Кимийн гарын судсаас цус аваад, түүнийгээ цэвэрлэн эргүүлээд нүүрэндээ түрхүүлж залуужихыг олон хүн телевизээр үзээд гоо сайхан байх тийм ч амаргүй гэдгийг ойлгосон гэнэ. Ямартай ч хэвлэлээр гарах дуртай Ким энэ удаад иймэрхүү маягаар олны хараанд дахиад өртөөд авчээ.
www.new.mn