Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Эрка “Новш” гэдэг үгээр бухимдлаа илэрхийллээ
Оддын амьдрал

Дуучин Эрка “Новш” гэдэг үгээр бухимдлаа илэрхийллээ

Урлаг Урлаг30/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
erka_0146108782952013-03-30-13-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Хип хоп холбооны тэргүүн Баавар буюу Ш.Батбаяр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хоригдож байгаад түлэгдсэнтэй холбогдуулан Монголын дуу бүтээгч үндэсний төвийн гишүүд, уран бүтээлчид хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Энэ үеэр Дижитал хамтлагийн гишүүн Эркагийн хэлсэн үг сэтгүүлчдийг алмайруулав.Тэрбээр "Монгол улсын Ерөнхийлөгч новш, УИХ-ын гишүүд новш, хуульчид новш, багш нар новш, сэтгүүлчид новш" гэж хэлсэн. Тэрхүү үгээ ийн тайлбарласан юм. Бид монгол хүн, монгол хүнээ хайрлах юм бол эх хайрлаж байна гэж би ойлгодог. Бид гуравхан сая монголчууд. Хүний амьдралын мөчлөгөөр Бааварыг сүүлийн арван жил юу хийв гэж тооцоод үзье.
 
Сүүлийн арван жилийн хугацаа буюу 3650 хоног Баавар юу хийсэн гэхээр 650 хоногийг магадгүй Баавар тамхи татаж, хүнтэй маргалдаж, хааяа зодоон ч хийж явсан байх.Манай хүн чинь архи уудаггүй юм чинь нэг иймэрхүү л юм хийж явсан байх. Тэгвэл 3000 хоногт нь тайзан дээр дуулж, шүлэг бичиж, бүжиглэж, тоглолт зохион байгуулж явсан, залуучуудынхаа оюуны хөрөнгө оруулалтад хувь нэмрээ оруулж, Монгол орныг тойроод, Монгол эх нутгаараа уран бүтээлчдийг дагуулаад дуу дуулж явсан, хүүхдээ хүмүүжүүлсэн, ханиа халамжилсан, ээждээ сүү цайг нь талхыг нь дөхүүлж өгч байсан, инээж наргиж явсан. Ингээд 650 хоногийн харыг нь харчихаад 3000 хоногийн цагааныг нь яагаад харахгүй, тэрнийг нь тодотгож чадахаа больчихсон ийм ухамсартай болчихсон юм бэ. Бид яагаад цагааныг хэзээ ч харж чадахаа болив. Бид энэ мэтчилэн бие биенийгээ новш гэж хардаг болчихож. Тиймээс бид новш гэсэн юм.
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026
Оддын амьдрал Урлаг

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026
Оддын амьдрал Урлаг

BTS хамтлагийг үүсгэн байгуулагч Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026

Канны кино наадам “Тельма, Луиза хоёр”-т хүндэтгэл үзүүллээ

23/04/2026

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026

“Цагаан хадны өнгө” баримтат кино Трибекагийн наадмын уралдаант хэсэгт шалгарлаа

23/04/2026

Монгол-Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ

23/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.