Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Д.Уламбаяр: Жүжигчин болохыг маш их хүсч, мөрөөддөг байсан
Үндэсний хөгжим

Д.Уламбаяр: Жүжигчин болохыг маш их хүсч, мөрөөддөг байсан

Урлаг Урлаг12/04/2013Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
uka65454932440242013-04-11-09-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Холливудынхны гэмээр чөлөөтэй байдлаараа ямагт бусдаас ялгарч чаддаг хүн бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр.

“Ямагт өөрийнхөөрөө” гэсэн зарчимтай энэ бүсгүйг “Өглөөний зочин”-оор урьж, эрх чөлөө, эрч хүч ханхалсан яриа өрнүүллээ.

-Сүүлийн үед үзэгчид таныг дуулахаасаа илүү загварын тайзан дээр ал­хаж явааг харах боллоо. Тий­мээс ч загварын ер­төнц рүү урвачихав уу гэ­х бяцхан хардлага фэ­нүүдийн тань сэтгэлд төрж байгаа байх?
-Дизайнер Г.Золцэцэг бо­лон “Queen” загварын тө­вийн захирал Д.Энхмаа хоёр миний найзууд. Тий­мээс би найзуудтайгаа хамт­ран ажиллаж, “Queen fashion house”-ийн дүр төрхөөр ажиллаж байгаа.Хамгийн сүүлд зөвхөн надад зориулж хийсэн даа­шинзыг өмсөж, Мон­голын шилдэг загвар өмсөгчидтэй нэгэн тайзнаа алхаж, “Катя.Зол” загварыг танил­цуулах шоуг нээсэндээ маш их баяртай байна.Эмэгтэй хүн бүр л сай­хан хувцас өмсөөд, олон хүний өмнө өөртөө итгэлтэй алхахыг хүсдэг. Би ч бас багаасаа загвар өмсөгчид шиг болохыг мөрөөддөг бай­­лаа. Мөрөөдлөө бие­лүү­лээд алхаж явахад үнэхээр гайхалтай мэдрэмж төрсөн шүү.


-Таны тоглосон “Гэнэ­тийн бэлэг” романтик жүж­гийн нээлт маргааш болно. Жүжигчин болох ч бас таны багын мөрөөдөл үү?

-Тийм ээ. Кинонд тоглох юмсан гэж мөрөөддөг байс­­наас тайзны уран бү­тээлд хүч үзнэ гэж бодож бай­сангүй. Гэвч жүжигчин Э.Ууганбаярыг анх са­нал тавихад ямар ч эргэл­зээ­гүйгээр зөвшөөрсөн.
Яагаад гэвэл тэр хүн надад итгэсэн учраас л са­нал тавьж байгаа хэрэг. Тиймээс би итгэлийг нь даах ёстой.




-Бас “Universe best songs” тэмцээний хөндлөн­гийн шүүгчээр ажиллаж бай­гаа. 2013 онд тун ч завгүй байх нь ээ?

-Хоёрдугаар сараас эх­лээд маш шахуу төлөв­лө­гөөтэй ажиллаж байна. Уран бү­тээлчдийн зүгээс тавьж байгаа са­на­лууд на­майг зог­солтгүй эрч хүчтэй байх урам зориг хайрладаг. Ер нь хүн өөрөө хүсвэл бүх зүйлд цаг зав гаргаж, юуг ч бүтээж чадна.Тиймээс цаашид илүү ихийг бүтээж, дахин дав­тагдашгүй, супер бүтээ­лүүдтэй болохыг хүсч байна. Монгол уран бүтээл­чийн орон зайг олон улсын хэм­жээнд гаргаж ирмээр байна. Мөрөөдөл маань хэзээ нэгэн цагт биелэх байх.Уран бүтээл бүрээс шинэ зүйл сурч авч байгаа учраас мөрөөдөл минь биелэхгүй байсан ч хийж байгаа зүйл­дээ сэтгэл хангалуун бай­­на. Тиймээс өдөр бүр урагшаа тэмүүлж, илүү том алхахыг хүсч байна.

-“Гэнэтийн бэлэг” жү­жигт ямар дүр бүтээж байгаа вэ?

-Галзууртлаа дурласан бүсгүйн дүрд тоглож байгаа. Бидний үеийн залуус ма­най жүжгээс “Хүн яаж амь­дарвал хамгийн зөв бэ” гэдгээ ухаараасай гэж хүсч байна. Ер нь хүн хайраа л зөв сонговол насан туршийн жаргалаа олдог гэж би боддог.

-Бодит амьдрал дээр гал­зууртлаа дурлаж байв уу?

-Хүнд байдаг бүхий л сэтгэл хөдлөл надад бий. Гэхдээ хүн аливаа зүй­лийг заавал биеэр туулж биш бусдын амьдралыг хөнд­лөнгөөс хараад туршлага су­далж, суралцаж байх хэрэгтэй.


-Насан туршийн аз жар­галаа хайсаар л явна уу?

-Би хэн нэгэнд бэлт­гэгдэж байгаа. Надад ч бас хэн нэгэн бэлтгэгдэж байгаа. Би амьдралд хазгай гишгэж, бусдын өмнө буруутай зүйл хийгээгүй болохоор амьдрал надад өгөөмөр хандана гэдэгт итгэдэг.Тиймээс надад зориулан хамгийн сайн эр хүнийг бэлтгэж байгаа гэж бодож байна. Тэр хайр хэзээ над дээр ирэхийг хүлээгээд л сууж байна.

-Эмэгтэй хүн нас ахих тусмаа хашир сууж, эр­чүү­дэд тавих шалгуураа хэт­рүүлдэг гэдэг. Гэтэл за­рим нь бодит байдлыг олж харж, эр хүнд тавих шалгуураа багасгадаг ч гэлцдэг. Таны хувьд?

-Хэрэв би хүсэх юм бол өнөөдөр ч амьдрал зохиоход бэлэн. Гэвч хийхээр тө­лөвлөсөн, бүтээхийг зорьж байгаа зүйл надад бий. Бас намайг хийж чад­на гэж итгэж найдаж байгаа хү­мүүс олон байна.
Тиймээс би амьдрал зо­хиохоосоо өмнө хийхийг хүс­сэн зүйлээ ам­жуулж, энэ нийгэмд өөрийн гэсэн байр сууриа баттай тавих хэ­рэгтэй. Тэгж чадсан цагт аз жаргал, амжилтын бүх л хаалга миний өмнө нээлттэй болно.


-Та бусдад гэнэтийн бэлэг барих дуртай юу?

-Тэгэлгүй яах вэ. Уран бүтээлээрээ ч, хувь хү­нийхээ хувьд ч ямагт давтагдашгүй байхыг эр­мэлздэг.


-Тэгвэл амьдрал танд гэнэтийн бэлэг хэр барьж байна вэ?

-Уран бүтээлийн са­на­лууд, намайг хүрээлж байгаа хүмүүс, найз нөхөд, шинэ танил гээд амьдралд тохиолдож байгаа юм бү­хэн гэнэтийн бэлэг шүү дээ. Цаашид хамгийн аз жаргалтай төгсгөлийг на­дад илгээгээсэй гэж хүсч байна.


-Олон охид Укаг толинд харсан мэт адилхан байхыг хүсдэг. Та тэдэнд юугаараа үлгэрлэхийг эрмэлздэг вэ?

-Хамгийн гол нь юу хүсч байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Бусдыг дуу­райж, дүр бүтээх тусам хүн өөрийгөө алддаг. Тиймээс өөрийгөө олох нь л чухал. Хүн бүр өөрийн гэ­сэн чадах зүйлийг бүтээх үүрэг даалгавартайгаар энэ амьдралд ирдэг. Бусад хүн хүлээн зөвшөөрөхгүй ч байсан хамаагүй, цаг үргэлж өөрийнхөөрөө л байх хэрэгтэй.Ер нь би цаг үргэлж аз жаргалтай байхыг хүсдэг. Магадгүй дэндүү даварсан хүсэл байж болох юм. Гэвч хийх ёстойгоо хийж, өөрийгөө хөгжүүлж, сайн сайхан зүйл хүсч мөрөөдөн, муу юмнаас хол явсан цагт амьдрал надаас юугаа ч харамлахгүй байх аа.

-Гэхдээ хүн жаргалаас илүү зовлон даадаг гэдэг шүү дээ. Хааяа ч болов ганцаардахыг хүсдэггүй гэж үү?

-Хүн ганцаардлаас өөрий­­­гөө олдог. Би ч бас ган­цаард­лаас юу хүсч бай­гаа­­гаа мэдэрдэг. Тиймээс ганцаараа байхыг үе үехэн хүсдэг.

-Та заримдаа хажуудаа сууж байгаа хүмүүсийг сууд­лаасаа бостол нь дор­гиож чаддаг. Гэтэл зарим хүнд энэ нь хоосон дүр эсгэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг талтай?
-Хүн бүр өөрийн гэсэн ертөнцтэй. Тиймээс хүмүүс намайг өөр өөрийнхөөрөө харж байгаа. Би тэр бүхэнд эмзэглэдэггүй. Харин ч бүх хүний үзэл бодлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг.Гэхдээ би хүн бүрт таалагдах албагүй. Бусдад саад болохгүй л бол өөрийн­хөөрөө байхаас эмээж, санаа зовоод байх хэ­рэг­­гүй.

-“Киви” хамтлаг сүү­лийн жилүүдэд нэг л нам гүм байна. Хэдийгээр та нар “Бид тараагүй” гэж удаа дараа мэдэгдэж бай­гаа ч хүмүүс үүнд нэг л ит­гэж өгөхгүй байх шиг ээ?

-Юуны өмнө “Киви” хамтлаг яг хуучин бүрэл­дэхүүнээрээ уран бүтээлээ хийж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Дуучин Б.Мишээл эгчтэй хамтран дуулсан нэгэн шинэ уран бүтээлээ тун удахгүй үзэгч­дэдээ хүргэх гэж байна. Мөн тавдугаар сард “Uka and Kiwi” цомгоо нээж, бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа. Энэ мэтээр төлөвлөсөн ажил их байгаа болохоор хүмүүс удахгүй “Киви” эргэн ирж байгааг мэдрэх байх аа.

-“Киви”-гийн бүсгүй­чүүд продюсер Б.Ангирмаа­гийнхаа зааваргүйгээр нэг ч алхам хийдэггүй гэж ойлгодог хүмүүс цөөнгүй. Та гурвыг нөхөрт гарахгүй байгаа нь ч үүнтэй хол­боо­той гэж тайлбарлах нь ч бий?

-Би үүнтэй санал ний­лэхгүй байна. Бид өөрсдөөсөө насаар ахмад, ажил амьд­ралын турш­лага­тай хү­мүүсийн үгийг сонсож, үлгэр дуурайлал авах нь зүйн хэрэг. Залуу хүмүүс өөрийнхөөрөө зүт­гээд, ажил амьдралд дандаа онож чадахгүй.

-Багшдаа гомдох үе гарна биз?

-Хүн л юм хойно гомдох үе гаралгүй яах вэ. Бүх зүйл сайн сайхан байна гэж үгүй. Гэхдээ хэн нэгэнд гомдсон гомдлоо тээгээд яваад бай­вал өөрийнхөө ертөнцийг бусниулна.Тиймээс хэцүү зүйл тохиолдох үед “Би живж болохгүй. Туулаад л гарах ёстой” гэж өөртөө са­нуулдаг. Тэгээд хаана сайхан зүйл байна, тэр газарт байхыг хичээдэг.


-Таныг “Камертон”-ы Мээдээд хайртай байсан гэ­сэн яриа гарсан байна лээ. Энэ үнэн үү?

-Хүүхэд байхаасаа л Мээдээ ахыг шүтдэг, уран бүтээлүүдийг нь сонсдог байлаа.
Гэхдээ энэ нь зүгээр нэг хүндэтгэл үү, эсвэл дур­лал байсан уу гэдгийг хэлж мэдэхгүй байна.

Эх сурвалж: "Өглөөний сонин
"Ц.Баттуяа
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025

“Go mongolia” үндэсний брэндийг “Каннс лаионс-2025” фестивальд танилцуулж байна

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.