Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Нийслэл, орон нутгийн 35 музей төлбөр тооцоогоо бүрэн цахимжууллаа
Музей

Нийслэл, орон нутгийн 35 музей төлбөр тооцоогоо бүрэн цахимжууллаа

Урлаг Урлаг17/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд соёлын салбарт нийслэл болон орон нутгийн музейн төлбөр тооцоог цахим хэлбэрт шилжүүллээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей хамтран нийслэлийн 11, орон нутгийн 24 музейг цахим төлбөр тооцооны нэгдсэн системд хамруулж, гүйлгээг бүрэн цахимжуулав. Энэхүү цахим шилжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, улсын төсвөөс нэмэлт санхүүжилт гаргахгүйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд нээлтийн үеэр Монголын Үндэсний музей болон “Гэрэгэ системс” компани хамтран ажиллах гэрээ байгуулж, цахим киоск төхөөрөмжийг танилцуулсан байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай, ил тод хүргэх төрийн бодлогын хүрээнд соёлын салбарт томоохон ахиц дэвшил гарч байгааг цохон тэмдэглэв. Цахим системийг нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдийн тоо, орлогыг үнэн зөв бүртгэх, статистик мэдээллийг бодитоор гаргах, бэлэн мөнгөний эргэлтийг бууруулж, санхүүгийн ил тод байдлыг хангах нөхцөл бүрдэж байгаа юм.

Музейн салбарын үйл ажиллагааны орлого сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байна. 2022 онд 3.1 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 9.3 тэрбум төгрөгт хүрчээ. Бэлэн мөнгөний урсгалыг халж, цахим төлбөр тооцоонд нэвтэрснээр энэхүү өсөн нэмэгдэж буй орлого бүрийг нарийвчлан бүртгэх, бодитой, үр дүнтэй зарцуулах нөхцөл бүрдэж байгааг албаны хүмүүс онцлов.

Цаашид соёлын үйлчилгээнд цахим шилжилтийг эрчимжүүлж, музей, номын сан, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарын үйлчилгээнд дэвшилтэт технологийг үе шаттай нэвтрүүлж, иргэн төвтэй, ухаалаг үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх талаар ССАЖЗЯ мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026
Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Гэрэл зурагчин Б.Мятавын Монголын байгаль, зэрлэг амьтдыг сурталчилж буй бүтээлүүдээс

21/08/2026

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026

Монголын хувцас загварын салбарынхан тогтвортой, хариуцлагатай хэрэглээг уриалав

21/08/2026

Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой

21/08/2026

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.