Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Э.Ууганбаяр: Дандаа л муу хэ­лүү­лээд байдаг эрчүүдээ өмөөрч дуугарах гэж хи­чээ­сэн
Үндэсний хөгжим

Э.Ууганбаяр: Дандаа л муу хэ­лүү­лээд байдаг эрчүүдээ өмөөрч дуугарах гэж хи­чээ­сэн

Урлаг Урлаг27/04/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
64179_112025292317123_1698908935_n8255105562013-04-27-12-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 photo 559734_112025048983814_492974588_n_zps92240a6a.jpg  Шинэ, сонин, содон бүгдийг бид хавраас мэдэрдэг. Энэ хаврын шинэ бас сонин содон зүйлийг “Найзууд” театр эхлүүллээ.

 Их хотын эрхэмсэг, ганган залууст зориулан тэд “Гэнэтийн бэлэг” хэмээх романтик жүжгээ тайзнаа тавиад байна. Нэрнээсээ эхлээд содон бас сонирхол татсан жүжгийн гол дүрийг бүтээсэн Э.Ууганбаяртай ярицлаа.

 photo 549698_112025312317121_499784306_n_zpsbc44f507.jpg

 –Шинэ жүжгээ тайзнаа тавьж байгаад баяр хүргэе. Жүжгийн нэр сонин бас содон санагдлаа. Яагаад ингэж нэрлэх болсон талаар яриагаа эхлэхүү?

-Энэ жүжиг дэлхийн маш олон орон тавигдаж байсан. Харин энэ удаа манай улсад орчуулан тавьж байна. Гэхдээ шууд орчуулаад тавьж байгаа гэхээс илүү монголчилж тавьж байна. Энэ зохиолыг манай зохиолч Ж.Оргилсайхан  бидэнд “Нарийн ногооны салат” гэдэг нэртэйгээр бичиж өгсөн юм. Харин бид хавар болж байгаа учраас залуучууддаа “Гэнэтийн бэлэг” нэрээр баръя гэж шийдсэн. Манай бүрэлдэхүүний хувьд ч гэсэн ойрд тайзан дээр харагдаагүй хүмүүс тоглож байгаа. Дуучид, бүжигчин, жүжигчин гээд бүгд гэнэтийн байсан учраас “Гэнэтийн бэлэг” гэж нэрлэсэн. Хэзээ, хаана, хэнд, юу барьж байгаагаас хамаараад гэнэтийн болдог. Харин манай жүжигт бүгд гэнэтийн бүх зүйл нь ээдрээтэй болж байгааг харуулдаг.

 photo 548866_112025275650458_862263316_n_zps66634b5c.jpg

–Энэ жүжгээрээ за­лууст юуг харуулахыг зорив. Романтик гэхээр нэлээд уянгын жүжиг бай­гаа болов уу. Жүжгийн онцлог нь юувэ?  

-Дөрвөн насны бүс­гүйчүүдийн хайр дурлал, амьдралд хандах хандла­гын талаар захиалж би­чүүл­сэн зохиол. Энэ жүж­гээрээ 19, 29, 39, 49 настай бүсгүйчүүдийн амьдрал хайр дурлалыг харуулсан. Миний хувьд хайр дурла­лаа бизнес гэж ойлгосон залуугийн дүрд тоглож байгаа. Энэ бол хамаагүй ярих, оролдох сэдэв биш. Хүний дотоод сэтгэлд нууц байдаг зүйлийг хошин инээдмийн болгон ил гар­гаж  байгаагаараа онцлог. Мөн түүнийгээ илэр­хийлж гаргахдаа дуу бүж­гээр илэрхийлсэн. Дуутай, бүжигтэй, инээдмийн бас хөнгөн гунигтай жүжигтээ жанр тодорхойлох хэрэг гарсан. Ингээд най­руу­лагч, продюссертэйгээ ярьж байгаад романтик гэж нэрлэсэн. Романтик гэдэгт бүх утга агуулагдаж байдаг.

–Таны хувьд тайз дэл­гэ­цийн нэлээд олон бүтээ­лийн гол дүрд тоглосон. Харин энэ удаа өмнөх дүрүүдээс ялгарах онцлог юу байв? 

-Хүмүүс намайг дан­даа л шалиг, шоучин за­луу­гийн дүрд тоглож байх юм гэж шүүмжилдэг. Яг үнэн хэрэгтээ ганц олдож байгаа залуу насандаа тоглож л байя гэж боддог шүү. Энэ жүжгийн хувьд бүсгүйчүүдийг ашиглаж байна гэж боддог өөртөө илтгэлтэй дэврүүн залуу жүжгийн төгсгөлд өөрөө хэрхэн ашиглуулж байс­ныг өгүүлдэг Цэнгэл гэдэг залуугийн дүрд тоглож байна. Ер нь бодоод бай­хаар эмэгтэйчүүд эрчүүд намайг ашигласан, хуур­сан гэх үгийг их хэрэг­лэдэг. Гэтэл үгүй. Эрчүүд чинь зүрх сэтгэлтэй. Хүй­сийн ялгаатай боловч ижил­хэн шүү гэдгийг харуулахыг хичээсэн. Ми­ний хувьд эрчүүдээ өмөөрч дуугарах гэж хи­чээ­лээ. Дандаа л муу хэ­лүү­лээд байдаг. Эрчүүд хайр халамж, эрх мэдэл, эрч хүчийг хүсдэг. Тэгвэл яагаад энэ бүгдийг өөрийн болгож болохгүй вэ гэдэг үүднээс энэ дүрд ажиллаж байна. Гэхдээ ээж, ахдаа хайртай их хотын нэгэн залуугийн дүрд тоглож байна. Миний өмнө бү­тээж байсан дүрүүдээс юугаараа өөр байгааг үзэг­чид тунгаах биз.

 photo 64179_112025292317123_1698908935_n_zps2dc54b65.jpg

–Хамтран  тоглогчид­тойгоо  харилцахад  хэр  байв. Жүжигт  Киви  хамт­ла­гийн  дуучин  Ука бас тоглож байгаа. Ойлгол­цоход ямар нэгэн саад бэрхшээл учрав уу. Магадгүй мэргэжлийн жүжигчин биш учраас ажиллахад асуудал байвуу? 

-“Найзууд” театр бо­лон манай гэр бүлийн бү­тээл учраас дүрийн сон­гол­тыг би хамт хийсэн. Хүмүүс “Яагаад энэ жү­жигчдийг сонгож авсан юм бэ. Мэргэжлийн бус хүн тоглуулж байна” гэж асуудаг. Гэтэл бүгд мэр­гэж­лийн хүмүүс. Ука гэ­хэд л дуурийн дуулаачийн ангийг төгсч байгаа. “Guys”-ийн Лхагвааг дуу­чин, реппер гэдэг. Гэтэл Лхагва бол мэргэжлийн жүжигчин. Тэгэхээр бүгд л мэргэжлийн хүмүүс. Хү­мүүс өөрт нь хамгийн тү­рүүнд хүрсэн сэтгэгдлээ­рээ аливаа юмыг хүлээж авдаг учраас тэгж ойлгоод байх шиг байна.Бүгд тай­зан дээр ажилладаг турш­лагатай хүмүүс. “Киви”-ийн Укатай ажиллахад хувийн зан чанар болоод зохион байгуулалт сайтай байдаг учир хамтарч ажил­лахад урамтай. Мэдэхгүй зүйл гарахад нь бид мэр­гэжлийн хүмүүс учир зааж өгдөг. Ер нь бид бүгд ха­рилцан бие биенээсээ суралцдаг залуу уран бү­тээл­чид юм. Мэргэжлийн байна уу мэргэжлийн бус байна уу гэдгийг үзэгчид дүгнэдэг. Түүнээс биш хэн нэгний хийрхлээр хэлдэг зүйл биш. Тийм учраас өөрийн гэсэн байр суурь­тай, үзэгчидтэй, хийж бүтээсэн зүйлтэй мэргэж­лийн хүмүүс хамт нэг тай­зан дээр тоглож байна. Бидний ганц зөвшөө­рүүлж байгаа зүйл нь мюзикл. Яагаад гэхээр бид дуулж, бүжиглэж байна.

-“Найзууд” театрын хоёр дахь уран бүтээл тайзнаа тавигдаж байна. Жүжгийг үзэгчид хэр хүлээж авч байна?

-Үзэгчид жүжигчдийг гарч ирэх бүрт алга ташиж байгаа. Дуугаа дуулаад дуусахад нь алга ташиж байна. Бараг тус тусдаа номер үзүүлж байгаа юм шиг хүмүүс хүлээж авч байна. Ялангуяа шууд үнэ­нийг тайзан дээрээс ямар нэгэн байдлаар нууж хаахгүйгээр гаргаж байгаа учраас үзэгчид омогшиж алга ташиж байна. Тий­мээс манай жүжиг үзэгч­дэд хүрч байгаагийн нэг илрэл гэж бодож байгаа.

 photo 62885_10151392537477861_1384438670_n_zps024f6f00.jpg

–Танай театрын дараа­гийн уран бүтээлийн төлөвлөгөө гарсан уу?

-Жүжгээ амжилттай тоглож дуусаад кино хий­нэ. Тайзны уран бүтээл 30-35 мянган хүнд хүрдэг. Харин бид үзэж амжаагүй хүмүүстээ зориулж кино хийхээр төлөвлөсөн.

www.URLAG.mn  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025

“Balenciaga” брэнд шинэ захирлаа угтан авлаа

23/05/2025

Нисэх хүчний салбарын 100 жилийн түүхийг марканд дүрслэн мөнхөлжээ

23/05/2025

“Бүрэн бусын онол” үзэсгэлэн үргэлжилж байна

23/05/2025

Дарьганга уртын дууны наадамд 99 уран бүтээлч оролцоно

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.