Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»МУ Гавьяат жүжигчид»Насанд хүрэгчдэд зориулсан “Порнограф”-ийн тухай таны мэдэхгүй зүйлс
МУ Гавьяат жүжигчид

Насанд хүрэгчдэд зориулсан “Порнограф”-ийн тухай таны мэдэхгүй зүйлс

Урлаг Урлаг03/05/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
kate-upton-6305419684022013-05-03-14-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уншигч та бүхэндээ “Порнограф” ойлголтын талаар болон түүний бүрэлдэхүүн хэсэгт багтах насанд хүрэгчдэд зориулсан “порно” кинотой холбоотой түүвэр мэдээллийг хүргэж байна.

 photo kate-upton-630_zps4f5379fe.jpg
    “Порнограф” гэх ойлголтод төрөлх биеэрээ төрөл бүрийн хэлбэр маягийг илэрхийлсэн ном, сонин сэтгүүл, гэрэл зураг, уран баримал, насанд хүрэгчдийн кино, видео тоглоом гэхчилэн энтертайнмент “медиа” чиглэлийн бүхий л бүрэлдэхүүн хэсгүүдийг авч ойлгох бөгөөд “эротизм”-оос ялгаатай нь бие махбод ба сэтгэлийн гүн мэдрэц, таашаалыг илүү товойлгон “янаглахуйн” гайхамшгийг тодотгодогт оршдог байна.

 photo 920396598f7721dabe768cd4e001d9bb_zps6355be40.jpg

   “Порнограф” гэх энэхүү үг нь эртний Грекийн “pornographia” үгнээс эхтэй бөгөөд энэ нь биеэ үнэлэх явдлыг дүрслэн буулгах гэсэн утгатай үг юм. Хүн төрөлхтний хөгжлийн явцад нүцгэнээр зураглах, уран баримал хийх явдал эртнээс нааш оршсоор ирсэн ч Их Британий хатан хаан Викториагийн (1837 – 1901) үеэс олон нийтэд ил болж хөгжлийнхөө үндсийг тавьсан гэдэг.
 photo sexy-women-bikini-beach-lying-in-the-summer-of-1985-split-croatia_zps22bf0a05.jpg
    “Порнограф”-ийн нэг төрөл болох насанд хүрэгчдэд зориулсан кино нь сүүдэр ший үүссэн 1895 оноос эхлэн бүтээгдэж эхэлсэн гэж үздэг. Энэ төрлийн бүтээлийг хөгжлийн эринд нь хөтөлсөн гол хүчин зүйл бол “интернэт ертөнц” байсан юм. Өдгөө интернэтэд энэ төрлийн 26 сая гаруй вэб сайт байх бөгөөд энэ нь онлайн ертөнцөд үйл ажиллагаагаа явуулж байгаа вэб сайтуудын 12% нь гэсэн үг юм.Насанд хүрэгчдийн “порно” киноноос секунд тутам $3000 гаруй долларын ашиг олдог ба энэ нь жилд хэдэн тэрбумаар хэмжигддэг ажээ.
 photo sexy-woman_zpsf55e7071.jpg
    Порно үздэг хүмүүсийн 1/3 нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд эрчүүдийн 70% нь энэ төрлийн киног үздэг байна. Насны ангилалын хувьд 18 – 34 байх ба сар бүр тогтмол энэ төрлийн сайтуудаар зочилдог гэжээ.Түүнчлэн секунд тутамд 30.000 хүн “порно” кино үзэж байдаг бол 39 минут тутамд АНУ-д нэг шинэ “порно” кино хийгддэг байна. Мөн интернэт дэх хайлтын системээс хайж байгаа илэрцийн 68 сая нь “порно” сэдэл бүхий зураг, бичлэг зэрэг байдаг гэсэн статистик байх ажээ.
 photo sexy-hot-photos-women-4_zps71d2c4d8.jpg
    Порно кинонд тоглох жүжигчдийг “модель” гэж нэрлэх нь бий бөгөөд нэг үзэгдэлд л тоглоход эмэгтэйчүүд $50 – $1500 доллар, харин эрчүүд $150 доллараар цалинждаг гэнэ.Таван эрэгтэй тутмын нэг нь ажил дээрээ “порно” кино үздэг бөгөөд Ням гарагт энэ төрлийн “кино” үзэгчдийн тоо эрс нэмэгддэг байна.“Порнограф” хөгжлийг улс орон бүрт харилцан адилгүй хуулийн зохицуулалт хийх бөгөөд эх сурвалжид онцолсноор Иран ба Хойд Солонгост “порно” кино хийх, ивээн тэтгэх юм бол үхлийн ял сонсдог байна.
 photo 54859e990b427dc1595ab84c11dfec64_zps865ba103.jpg
    Ер нь “порно” үзэгчдийн ихэнхи нь үзсэн тухайн кинон дээрх байрлал, үйлдлийг бодит амьдрал дээр сексийн хамтрагч, хайртай хүнтэйгээ туршиж үзэх сонирхолтой байдаг ч харилцан ярилцаж ойлголцох нь хамгийн зөв шийдэл байдгийг мэргэжилтнүүд онцолсон байна.“Порнограф” контент үзэх нь хувь хүний эрхийн асуудал боловч хэт их үзэх нь “донтолт” үүсгэж улмаар сэтгэцийн эмгэгт өртөхөд нөлөөлөх ба “Порнограф синдром” нь таван шатлалаар явагддаг эмгэг юм. Эцсийн шатанд орсон хүн бол хаа хамаагүй газар хурьцал үйлдэхээс эхлээд янаглаж нялуурсан яриа хөөрөөтэй, биеэ замбараагүй авч явахаас эхлээд нийгэмд багагүй гажуудал үүсгэдэг байна.Хосууд хамтдаа “порно” үзэх нь сексийн болон хайр сэтгэлийн харилцаанд онцгой нөлөөлж улам дотно болгодог гэнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.