Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Дүнжингаравын магтаал
Дотоод мэдээ

Дүнжингаравын магтаал

Урлаг Урлаг06/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images6045086612012-04-06-20-30[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орой дээрээ овоотой

Олон газраас зарлигтай

Очирваанийн шүтээнтэй

Хангайн Дүнжингаравыгаа

Хааны минь Дүнжингарав л гэнэ.

Богд Дүнжингаравыгаа

Бодитой Дүнжингарав л гэнэ.

Хадтай Дүнжингаравыгаа

Хааны минь Дүнжингарав л гэнэ

Энэ л Дүнжингаравыгаа

Эрдэнийн маант Дүнжингаравыгаа л гэнэ.

Цал буурал дөрвөн хангай

Хатан Туултай магтья

Урд талаас нь харах юм бол

Уран Манзуширийн хийдтэй

Шүр сувдын чимэгтэй

Есөн эрдэнийн баялагтай

Сүрлэг сайхан хангай даа

Баруун талаас нь харах юм бол

Бадамлхамын оронтой

Бадам давжид хормойтой

Баялаг Дүнжингаравыгаа

Баатар Дүнжингарав л гэнэ.

Хойд талаас нь харах юм бол

Хөвчин хангай хүрлийгээд

Буга согоо нь зөрөлдөөд

 

 

 

Булгийн ус нь мэлтэлзээд

Хатан Туул маань цэнхэртэнэ.

Зүүхэн талаас нь харах юм бол

Зүрхэн улаан цохиотой

Зүр гурын гүйдэлтэй

Зөндөө сайхан амтай

Ам болгон рашаантай

Засаг төрдөө болбол даа

Зандан ширээ юм даа.

Замбуу тив дээ болбол доо

Онгон дархан шүтээндээ

Мөнх л тэнгэрийн болбол доо

Мөнгөн багана юм даа

Монгол орны минь болбол доо

Уулсын тэргүүн хангай даа

Зуны тунгалаг өглөө нь хө

Хөхөөн дуу уянгалаад

Хөвчийн өндөр модонд нь

Жигүүртэн бүрдэн чуулсан

Энэ л замбуу тивдээ болбол

Үзэсгэлэн чимэг нь юм даа

Энх мөнхийн болбол доо

Мөнхийн цэнхэр хадаг нь юм

Энэ л Дүнжингаравыгаа

Эрхт Дүнжингаравыгаа

Цал буурал дөрвөн хангайгаа

Хатан Туултай нь магтлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар М.Батбаярыг сонгожээ

16/02/2026
Утга зохиол Урлаг

Тугалхүүгийн Баасансүрэн Монгол Улсын Ардын багш цол хүртлээ

16/02/2026
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Э.Эрдэнэдалайн “Салхины дэргэд…” ном олны хүртээл боллоо

12/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026

Италийн алдарт “Хайрын нум” Валентины өдөр нуржээ

20/02/2026

Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа

20/02/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа

20/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.