Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Fly” хамтnагийн шинэхэн уран бүтээл “Улаан сарнай” дууны клип
Дуу хөгжим

“Fly” хамтnагийн шинэхэн уран бүтээл “Улаан сарнай” дууны клип

Урлаг Урлаг09/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
unetsenteehuneebuuald7455333602013-05-09-10-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урлагийн ертөнцөд уянгалаг сайхан дуунуудаараа хүч түрэн орж ирсэн "Fly" хамтлаг шинэхэн уран бүтээлээ гаргажээ.

"Сайхан чамайгаа анх харсанаас хойш

Сэтгэлд минь хайр цэцгэлж эхэлсэн

Зүйрлэшгүй төрхийг чинь бодох тусмаа

Зүрхэнд минь дуу эгшиглэж уярсаан…

Энэ бол Fly хамтлагийн шинэхэн уран бүтээл болох  "Улаан сарнай" дууны эхний дөрвөн мөрт юм. Хоёр гишүүнтэй тус хамтлаг “Why”, “Хайрыг битгий уйлуул”, “Бүсгүйн зураг”, "Хайр минь хэвээрээ" гэх дуунуудаа  сонсогчдийн хүртээл болгоод байгаа билээ.  Тэгвэл энэ удаад "Улаан сарнай" дуугаараа фенүддээ бэлэг бариад байгаа бөгөөд зохиолтой, дуулалт гэсэн хоёр клиптэй аж. Дууны зохиолтой клипний хувьд хуурмаг хайр болон чин үнэнч хайрыг өгүүлсэн байдаг. Сүйт залуу нь бүсгүйгээ осолд орсоных нь дараа орхиод явдаг бол бүсгүйг анх хараад дурласан залуу нь өдөр бүр улаан сарнай бэлгэлж, сэтгэлийн дэм хайрлаж байдаг юм. Хамтлаг нь  "Хайр минь хэвээрээ" дууны клипээрээ найз залуугаа хуурч байгаа эмэгтэй хүнийг харуулсан байдаг. Fly хамтлагийн ахлагч Баагий уран бүтээлээрээ дамжуулан залуучуудад ухаарал хайрлахыг зорьдог тухайгаа ярьж байсан удаатай. Хүн хэлэхээс нааш, цааш чичихээс цааш гэсэн үг бий. Хайр, сэтгэл ямар үнэ цэнтэйг ойлгоогүй ухаараагүй яваа хэн нэгэн дууг сонсоод, үзээд ойлгож, ухаарах ч юм билүү…

Fly хамтлагийн "Бүгүйн зураг", "Хайр минь хэвээрээ", "Улаан сарнай" гэх дуунуудын үг аяыг Л.Байзда бичсэн бичжээ. Ингээд Fly хамтлагийнхаа цаашдын уран бүтээлд амжилт хүсч, дууг нь сонсох дуртай, сонсогч, фенүүддээ ухаарал хайрласан олон уран бүтээлээр бэлэг бариарай гэж хүсэн ерөөгөөд "Улаан сарнай" дууны клипийг нь сонсогчидод нь хүргэе.

Үнэ цэнэгүй хүмүүсээс болж үнэ цэнэтэй хүнээ бүү алд

Урлагийн Янжинлхам бурхан мөнхөд ивээж яваг…

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дакота Жонсон, Тейлор Свифт нар бие биенийхээ бүтээлч сэтгэлгээг хүндэлдэг гэв

25/09/2026
Дуу хөгжим Урлаг

Оззи Осборны сүүлчийн тоглолтыг харуулсан “Back to the Beginning” киноны трейлер цацагджээ

25/09/2026
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр Уилл Смитийн төрсөн өдөр

25/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн орос хэл дээрх орчуулгыг Ерөнхий сайд асан С.Баяр хийжээ

26/09/2026

Уран бүтээлч Э.Орхон “On The Way Back Home” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

26/09/2026

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр үзэгчдийн танхим, тайз гэрэлтүүлгээ шинэчилжээ

26/09/2026

50 Cent-ийн 19 жилийн өмнө байгуулсан цэцэрлэгт хүрээлэн одоо ч олны хөлд дарагдсан хэвээр байна

25/09/2026

Том Хиддлстон “Tenzing” киноныхоо төлөө Эверестэд аялсан тухайгаа ярьжээ

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.