Энэ онд 15-н жилийн түүхэн ойн тохиож буй "СИТИ" дээд сургуулийн Дизайны сургуулийн хувцас дизайны тэнхимийн 2013 оны төгсөгчдийн "Graduation show 2013" нэртэй тайлан тоглолт өчигдөр "Blue Sky-Sappihre hall"-д амжилттай болж өнгөрлөө. Тус шоу арга хэмжээний төгсгөлд шилдгийн шилдэг оюутан буюу шилдэг коллекцийн эзнийг шалгаруулсан юм. Үүнд "Дорнын гоёл" үндэсний хувцасны колекцоор Б.Цацрал тэргүүн байр эзэлж, "Elegance ledy" өдөр тутмын гоёлын колекцоор Л.Болортуяа тусгай байранд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулдсан юм.
Ингээд та бүхэндээ "Graduation show 2013"-ийн гэрэл зурагнуудаас хүргэж байна.
www.URLAG.mn