Попын шүтээн Мадонна: Би бүх дэлхийг эзэмдмээр байна
Попын шүтээн Мадонна: Би бүх дэлхийг эзэмдмээр байна. Намайг шинэ оргилд гарах бүрийд миний өмнө дахиад өөр оргил харагдаж эхэлдэг. Би тэр дараагийн оргил руу заавал гарах ёстой. Миний гарахыг хүссэн оргилд эцэс төгсгөл гэж байхгүй. Би одоо байгаа амжилтандаа сэтгэл ханаж, тайвширч чаддаггүй. Яагаад гэж үү? Мэдэхгүй. Би зөвхөн үүнийг хийх ёстой гэдгээ л мэдэрдэг.
Мадонна 1959 оны наймдугаар сарын 16-нд Миччиган мужид төрсөн. Түүний жинхэнэ нэр Мадонна Луйза Бероника Чикконе. Тэрээр айлын гурав дахь хүүхэд. Түүнийг зургаан настай байхад ээж нь хорт хавдараар өвчилж, нас барсан. Түүнээс хойш эцэг Тонни Чикконе нь гэрийн үйлчлэгчтэйгээ амьдрах болжээ.
Мадонна 19 настай байхдаа Нью-Йорк руу шилжиж, их хотын амьдралд хөл тавьсан цагаасаа эхлэн эротик кино, мюзиклд тоглож, нүцгэн зургаа авахуулдаг болжээ. Тэр үед Мадоннагийн амьдрал хүндхэн байсан бөгөөд тэрээр хогийн савнаас хаягдал хоол гарган идэж байсан ч удаатай. Өдгөө дэлхийн хэмжээний “од”, попын хатан гэж нэрлэгддэг энэ бүсгүй ихэнх мөнгөө гитар болон бөмбөрийн сургалтанд зарцуулдаг байв.
1982 онд “Warner records” хэний ч танихгүй, залуу бүсгүйтэй гэрээ хийсэн нь тэдний хувьд маш том эрсдэл болж болохоор байсан ч Мадонна тэдний итгэлийг алдалгүй богино хугацаанд амжилтанд хүрч чадсан юм. Тэрээр АНУ-ын хотуудаар тоглолт хийж, өөрийн өвөрмөц содон байдлаар үзэгчдийг байлдан дагуулж байлаа. Тэрээр маш тачаангуй бөгөөд эрс шийдэмгий төрхийг өөрийн имиж болгосноор жинхэнэ гайхамшиг болон хувирсан байна. Түүний шүтэн бишрэгчид улам нэмэгдэхийн хирээр Мадоннаг “дууриагчид” олширч, ихэнх эмэгтэйчүүд түүнтэй адилхан хувцаслахын тулд хэдэн сая доллар стилистүүдэд зориулдаг болжээ. Маддонагийн дэгдээсэн энэ “галзуурал” болон түүний хийж буй үйлдэлүүд шүүмжлэгчдийн хатуухан хэл амыг “дагуулсаар” байлаа.
Мадонна Шон Пеннтэй хайр сэтгэлийн холбоотой болж, америкийн сонин хэвлэл төдийгүй бүх л мэдээллийн хэрэгслэлээр тэдний тухай шуугих болов. Тэд 1985 оны наймдугаар сарын 16-ны өдөр буюу Мадоннагийн 26 насны төрсөн өдрөөр Малибуд хуримлажээ. Гэвч олны хэл ам их байсан тул Шон болон Мадонна нарын хамтын амьдралд хэрүүл маргаан тарасдаггүй байв. Шон Мадоннаг тайз дэлгэцээ орхин хүүхэдтэй болохыг шаарддаг байсан ч Мадонна өөрийн “галзуу” фэнүүдээс салахыг хүсдэггүй байсан учир үргэлж жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг байжээ. Энэ нь Шонны тэвчээрийг барж, тэрээр Мадоннаг орхин Робин Райт гэх жүжигчин бүсгүйтэй суун, охинтой болжээ. Энэ үед Мадонна галзууруулах шахсан ч тэрээр уран бүтээлдээ анхаарлаа хандуулж, Шонныг мартахаар шийдсэн байна. Хэсэг хугацааны дараа Мадонна тайвширч Шонны охинд чингэлэг дүүрэн тоглоом илгээжээ.
1990 онд Мадонна хөхөө даатгуулахаар шийдэж, даатгалын компаниас 12 сая доллар шаардсан боловч тус даатгалын компани түүний саналыг хүлээж авсангүй. Мадонна Лондон хотод тоглолтоо хийж, хотын төв цэнгэлдэх хүрээлэнд 130 мянган шүтэн бишрэгчээ цуглуулсан нь поп дуучдын дунд тогтоосон дээд амжилт байсан төдийгүй түүнийг дэлхийн хэмжээний од болсны гэрч байлаа. Тоглолтын үеэр түүний шүтэн бишрэгчид яг л галзуу юм шиг авир гаргаж байсан тул хамгаалагчид болон цагдаа нар цугласан үзэгчдийг тайвшруулахын тулд ус шүршигч хэрэглэж байжээ.
1992 онд тэрээр насанд хүрэгчдэд зориулан “Секс” нэртэй номоо хэвлүүлжээ. Уг номонд тэрээр өөрийн нүцгэн авахуулсан зургуудыг дэлгэсэн нь “галзуу” фэнүүдийнх нь хувьд хамгийн том сюрприз байлаа. Мадонна энэхүү номоороо 50 сая долларын ашиг олжээ.
1995 онд дуучин бүсгүй, сагсчин Деннис Родмантай хайр сэтгэлийн холбоотой болсоноо нийтэд мэдээлжээ. Энэ үед Мадонна хүүхэдтэй болохыг ихэд хүссэн боловч болсонгүй. Ингээд тэрээр эмчид ханджээ. Гэтэл хүүхэдтэй болохгүй байх ямар нэгэн ноцтой шинж илрээгүй байна. харин Деннис үүнийг ихэд ноцтойгоор хүлээж авсан учир хамтын амьдралдаа цэг тавьжээ.
Үүний дараа Мадонна Карлос Леон гэх тамирчин залуутай танилцаж, өөрийн бие хамгаалагчаар ажиллуулах болсон бөгөөд тэдний харицаа гүнзгийрч удалгүй гэрлэлтээ батлуулжээ. Тэд 1996 онд Лурдес охиноо өлгийдөн авав. Гэвч охиноо дөнгөж нэг ойтой байхад буюу 1997онд тэд салжээ. Уг салалтанд Мадоннагийн фэнүүд буруутай гэж Карлос Леон нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэрээр Мадонна болон Лурдес охиноосоо салахгүй гэж хичээсэн боловч Мадонна түүнийг өдөр өнгөрөх тусам өөрөөсөө түлхсээр байлаа.
2000 онд тэрээр английн найруулагч Гай Ричитэй гэрлэлтээ батлуулсан төдийгүй тэд хүүтэй болсон байна. Эр хүнийг булчингаас өөр зүйлгүй хоосон сэтгэлтэй гэж боддог байсан попын шүтээн болсон бүсгүйд хариу нэхэхгүй хайр сэтгэлийг мэдрүүлсэн хүн бол түүний хүү Роккогийн эцэг болох Гай Ричи байсан гэдэг. Тэд хамтран Кабаллаг судалж эхэлсэн бөгөөд хүүхдэд зориулсан үлгэрийн ном бичжээ. Тус ном нь “Алтан сарнай” гэдэг нэртэй бөгөөд Английн хүүхдийн номын жагсаалтанд хоёрдугаарт орж байсан удаатай.
2006 оны дэлхийг тойрон аяласан тоглолтынхоо үеэр Мадонна сүмийн лам нартай муудалцаж, ихээхэн шуугиан тарьжээ. Үүнээс үүдэн түүний тоглолтийг Англикан сүмийн мөргөлчид болон лам нар эрс эсэргүүцэж байлаа.
Нэрт дуучин попын хатан Мадонна өөрөөсөө үе мултарсан залуу Ийсус Лузтай нэр холбогдоод сүүлийн гурван жилийг үдээд байгаа. Харин түүний найз залуу болох Ийсус нь Мадоннатай танилцахаасаа өмнө жирийн нэгэн загвар өмсөгч байсан бол одоо Англи, Америкт төдийгүй европт нэрд гарсан залуу модель болсон байна. Тэрээр хоёр жил “One Saes” брэндийн нүүр царайгаар шалгарч өдгөө гуравдахь жилдээ хамтран ажиллаж байгаа. Өмнө нь харин тус брэндийг Мадонна сурталчилдаг байжээ.