Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дэлхийн хөгжмийн ертөнцийн 2013 оны шилдэг уран бүтээлээс
Дуу хөгжим

Дэлхийн хөгжмийн ертөнцийн 2013 оны шилдэг уран бүтээлээс

Урлаг Урлаг16/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Untitled-1_copy3453046312013-05-16-11-45[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Дэлхийн хөгжмийн ертөнцийн 2013 оны  шилдгүүдээс түүвэрлэн “UK / BBC Radio No.1” чартуудын шилдэг бүтээлүүдээс хүргэж байна.

“Just Give Me a Reason” / Pink (ft. Nate Ruess)
Инди поп урсгалаар тоглодог “FUN” хамтлагийн дуучин Нэйт Риүстэй хамтарсан “Just Give Me a Reason” хэмээх энэхүү шилдэг уран бүтээл нь Пинкийн зургаа дахь бие даасан “The Truth About Love (2012)” цомгийн удаах хит дуу юм. Дуучин бүсгүй маань одоогоор Австрали, Европ ба Хойд Америкийн орнуудаар аялан тоглолттой байгаа бол “FUN” хамтлагийн хувьд “Why Am I The One” дуугаа клипжүүлээд зогсохгүй Грэммийн “Шилдэг шинэ уран бүтээлч”-ээр тодорсон билээ.

“Sacrilege” / Yeah Yeah Yeahs
Инди рок жанрын гайхалтай бүтээлүүдээрээ алдартай Америкийн “Yeah Yeah Yeahs” хамтлагийг та бид сайн мэдэх билээ. 2000 оноос уран бүтээлээ хийж байгаа охидын “шилдэг” хамтлагийнхан маань 2013.04.16-нд “Mosquito” хэмээх шинэ цомгоо гаргахаар болжээ. Ингээд цомгийн эхний сингл “Sacrilege” дууг зориулж байна.

“What About Us” / The Saturdays (ft. Sean Paul)
Энэ ондоо багтаан дөрөв дэх бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа Нэгдсэн Вант Улсын охидын шилдэг хамтлаг “The Saturdays”-ийн тухайд энэхүү дуу нь хамтлагийн бусад уран бүтээлүүдээс илүү олны таашаалд нийцээд байгаа ба клип нь гарсан даруй 24 цагийн дотор сая гаруй удаа “хандалт” авсан гайхалтай бүтээл болжээ.

“Chocolate” / The 1975
Гол төлөв хайр дурлал, секс, үхэл, айдсын тухай өвөрмөцөөр хүүрнэсэн уран бүтээлүүдээрээ дэлхийд танигдаж буй Английн “The 1975” хамтлаг 2012 онд байгуулагджээ. Тэд анхны бие даасан цомгоо энэ жилдээ гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд шинэ цомгийн угтал болж гарсан “Sex” / “Chocolate” зэрэг уран бүтээл нь чартуудад амжил арвин яваа юм.

“Biblical” / Biffy Clyro
“14th Floor Records”-той хамтран ажилладаг Шотландын “Biffy Clyro” хамтлагийн зургаа дахь шинэ цомог “Opposites” нэрээр өнгөрөгч 1 сард гарсан байна. Хамтлаг гурван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дуучин Саймон Нэйл 15 настай байхдаа хамтлагаа ийнхүү байгуулжээ. Тэдний шинэ цомгийн хит “Biblical” уран бүтээлийг толилуулж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Нийгмийн дайсан”-ыг маргааш илчилнэ

25/02/2026

“Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа

25/02/2026

Баян хошууны хүн чулуун хөшөө

25/02/2026

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.