Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр “ICT-EXPO-2013” үзэсгэлэн эхэлнэ
Нийгэм

Өнөөдөр “ICT-EXPO-2013” үзэсгэлэн эхэлнэ

Урлаг Урлаг17/05/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
image-3-1578569412013-05-16-15-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол Улсад "Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жил"-ийн ой, "Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр"-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2013 оны 5 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд; Ирээдүйтэй холбогдоё-Шинэ амьдралын хэв маяг/ Connecting the future-New life style/ уриан дор ICT-EXPO-2013 үзэсгэлэн уламжлал болгон 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

 "ICT-EXPO-2013" үзэсгэлэнд Олон улсын болон гадаадын байгууллагууд, Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, Төрийн байгууллагууд, Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй бусад салбарын байгууллагууд, Их дээд сургуулиуд, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцох юм. Энэ удаагийн үзэсгэлэн "Үндэсний хиймэл дагуул" хөтөлбөр батлагдсантай холбогдуулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд олон улс, гадаадын байгууллагууд түлхүү оролцож байгаа нь салбарын хөгжил дэвшлийг дэлхийн түвшинд хэдийнээ хүрсэнийг илтгэх болно.

    Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, КАНСАТ бичил хиймэл дагуулын үндэсний анхдугаар тэмцээн, программ хангамжийн тэмцээнүүд, Эрдэм шинжилгээний хурал /ICT and improving toad safety/, ICT for life зохиомжийн дор дижитал арт тэмцээн, Флаш моб бүжгийн уралдаан, цахим спортын улсын аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн зэрэг салбарын хурдацтай хөгжлийн үр болсон сонирхолтой олон арга хэмжээнүүд зохиогдох юм. Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй "ICT-EXPO-2013" үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр мэдээлэл, харилцаа холбооны Юнител груп ажиллаж байна.

    Цогц арга хэмжээнүүдтэй холбогдолтой мэдээллүүдийг www.itpta.gov.mn, www.facebook.com/itpta, www.twitter.com/itptamn зэрэг интернэт хаягуудаар шуурхай хүлээн авч болох юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026
Нийгэм Урлаг

Т.Бат-Оргил: Сэтгүүлчдэд хандсан ил захидал

19/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.