Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын кино урлагийн шинэчлэлийн форум болно
Нийгэм

Монголын кино урлагийн шинэчлэлийн форум болно

Урлаг Урлаг23/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-05-18_0141421271973382013-05-18-16-41[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын Кино Урлагийн Зөвлөлөөс санаачлан "Cinema of Sound " ХХК,  Монгол кино HD төсөлтэй хамтран, МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор кино урлагийн салбарын анхдугаар форумыг энэ сарын 24-ны 10-н цагаас Төрийн Ордны их танхимд зохион байгуулах гэж байна. Тус форумд ССАЖЯам, Төрийн өмчийн хороо, Оюуны өмчийн газар, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Монголын Урлагийн Ажилтны Холбоо, Монгол кино-HD төсөл, Монгол улсад суугаа гадаад орны ЭСЯ-дын Соёлын харилцааны атташе нар, Телевизүүд болон тевизийн кино албадууд, Хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцох аж.

Уг форумын төлөөлөгчдөөр үе үеийн кино уран бүтээлчид, Тайз, дэлгэцийн жүжигчид, Зохиолч, судлаач, шүүмжлэгчид, Хөгжмийн зохиолчид, МОКУЗ-ын мэргэжлийн холбоодууд, Киноны салбарт үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, Кино театруудын удирдлагууд, Кино Урлагийн Сургуулидын удирдлагууд, Хөдөө орон нутгийн кино театруудын төлөөллүүд, Видео прокат, CD, DVD борлуулагчид, Кино компани, студи, продакшнууд тус тус оролцох юм байна.

Ингээд та бүхэндээ монголын кино урлагийн шинэчлэлийн форум

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
11.00: НЭЭЛТ- Морин хуурын чуулга “МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН”
11.20: МУ-ын Ерөнхий Сайд  Н.АЛТАНХУЯГ үг хэлнэ.
11.30: Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд Ц.ОЮУНГЭРЭЛ үг хэлнэ.
11.40: МОКУЗ-ийн Тэргүүн Д.НЯМДОРЖ үг хэлнэ.
11.50: Н.ЖИГЖИДСҮРЭН “Шинэ Соёлын Төв-МОНГОЛЫН СҮЛЖЭЭ КИНО ТЕАТР” танилцуулга
12.05: Г.БАДАМРАГЧАА – “КИНО УРЛАГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО”  илтгэл.
12.20: Д.ЗОЛБАЯР – “КИНОНЫ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ” илтгэл.
12.35: Монгол кино “HD” төсөл, Үндэсний Архивын Ерөнхий Газар  “ЭРЭЛЧИН” баримтат кино
13.05: ӨДРИЙН ХООЛ /завсарлага 55 минут/
14.00: Орлон Тоглогчдын Гильдийн ТэргүүнЛ.АЛДАР –:“ЕВРОПЫН ХОЛБООНЫ ОРНУУДЫН КИНО УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХИЙХ ХАМТЫН АЖИЛЛАГАА” илтгэл
14.15: ССАЖЯ-НЫ СУБХЗГазрын Дарга Н.ОРГИЛ “КИНОНЫ ТУХАЙ ХУУЛЬ” мэдээлэл хийнэ

ХОЁРДУГААР ХЭСЭГ
14.30: “ЧӨЛӨӨТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”
17.00: ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ дэлхийн шилдэг киноны хөгжмөөр төгсөнө.


Монголын кино урлагийн шинэчлэлийн форумын албан ёсны онлайн түгээгч www.URLAG.mn сайт
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.