Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»МУ Гавьяат жүжигчид»Нөхөр чинь хувийн нууцаа чамд ярьдаг уу? (Сонжоо)
МУ Гавьяат жүжигчид

Нөхөр чинь хувийн нууцаа чамд ярьдаг уу? (Сонжоо)

Урлаг Урлаг27/05/2013Сэтгэгдэл байхгүй7 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cocktail_flirt7736596282013-05-27-13-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нөхөртэйгээ хэдэн жил хамт амьдарсан хосууд энэхүү асуултанд эерэгээр хариулах нь мэдээж. Эхнэр нөхөр хоёр орон дээрх орон зайгаас эхсүүлээд, гэрийн өмч хөрөнгөөр дуустал бүхнийг хуваалцдаг учраас өөрөөр хариулах ч ёсгүй биз. Гэхдээ тэр бүр өөрийнхөө хүсэл мөрөөдөл, хувийн таагүй асуудал, сексийн нууцхан фантааз зэргийг хуваалцдаг болов уу? Ихэнх бүсгүйчүүдийн зарим нэг асуудлыг нөхрөөсөө нуугаад байдаг шалтгаан нь нөхөртөө бүрэн итгэдэггүй, нөхрөө сайн таньж мэдээгүй байдгаас үүдэлтэй.Хэрвээ хосууд бие биеэ сайн танин мэдсэн бол илүү илэн далангүй байж, гэр бүлийн амьдралын саад тотгорыг илүү итгэлтэйгээр давах байсан.

Тиймээс, нөхрөө мэддэг эсэхээ ойлгохын тулд энэхүү тестийг бөглөөрэй
1. Нөхөр чинь хувийн нууцаа чамд ярьдаг уу?
    * тэр байнга ярьдаг (5 оноо)
    * заримдаа ярьдаг (3 оноо)
    * хэзээ ч юу ч ярьдаггүй (0)
2. Нөхөр чинь стрессэ яаж тайлдаг вэ?
    * тэр бааранд юм ууж, сагс (өөр хувилбар ч байж болно) тоглохоор явдаг  (5)
    * онцгой, гойд зүйл анзаарсангүй ээ (2)
    * мэдэхгүй (0)
3. Нөхөр чинь юунаас их айдаг вэ?
    * надаас салах, ажлаасаа халагдах (3)
    * тэр аймшиггүй чин зоригтой (2)
    * санаанд юу ч орж ирэхгүй байна(0)
4. Чиний яг юу нь нөхөрт чинь таалагддаг вэ?
    * би сайхан хувцаслаж чаддаг, надтай секс хийх нь түүнд таалагдаг, би хоол хийхдээ сайн (5)
    * би гэрийн сайн эзэгтэй байх л даа (2)
    * Юу гэж хариулахаа мэдэхгүй байна. (0)
5. Нөхөр чинь хоол хийж чаддаг уу?
    * мэдэхгүй, би л хоол хийдэг ш дээ (0)
    * магадгүй, тэр өөрөө өөртөө өглөөний ундыг бэлдчихдэг шүү дээ. (2)
    *би хүүхдүүдийн хамт амралтанд эсвэл зуслан явсан үед нөхөр маань өөртөө юм бэлдээд идчихдэг (5)
6. Тэр чөлөөт цагаараа ямар газруудаар явах дуртай вэ?
    * хэлэхэд хэцүү байна (0)
    * сэтгэл санаа нь тогтворгүй байгаа боловч цаг агаар сайхан бол загасанд эсвэл цэцэрлэгт хүрээлэн явна (5)
    * бид үргэлж хамт явдаг болохоор тодорхой хариулт өгөхөд хэцүү байна (4)
7. Нөхрийнхөө дуртай зүйлийг нь мэдэх үү?
    * би түүний дуртай бүх зүйлийг нэрлэж чадна: машин, үнэтэй шар айраг, (…), (…), (…), (…) болон бусад зүйлүүд (5)
    * түүнд дуртай гээд байх зүйл байхгүй (1)
    * тэр хоёрхон юманд дуртай : ажил ба сайн ном (3)
8. Нөхрийн чинь уурыг юу хүргэдэг вэ?
    * ажлаасаа оройтож ирэхэд,эсвэл  түүний дуртай ундааг авахаа мартах үед (5)
    * тэр үргэлж тайван байж чаддаг (1)
    * хэлэхэд хэцүү байна (1)
9. Нөхрийн чинь ажлын хамт олон түүнд ямар ханддаг вэ?
    * дажгүй шүү. Нэг удаа төрсөн өдөртөө хүртэл тэд нарыг урьсан (0)
    * миний нөхөр сайн ажилтан бөгөөд манайд түүний найз нар байнга ирдэг, бид гэр бүлээрээ найзалдаг (5)
10. Түүний дуртай өнгийг мэдэх үү?
    * мэдэхгүй (0)
    * магадгүй, энэ – …. (2)
    * Энэ нь – … бас энэ нь – … (5)
11. Түүний дуртай хоолыг нь мэдэх үү?
    * хэд хэдэн нэр төрлийн хоолыг нэрлэж чадна шүү(5)
    * түүнд яг энэ тэр гэх хоол байхгүй (1)
    * хоол голоод байлгүйгээр бүгдийг нь иддэг (2)
12. Нөхрийнхөө секс фантаазыг мэдэх үү?
    * мэдэхгүй, тэгээд ч юуны тухай яриад байгааг чинь ойлгохгүй байна. (0)
    * тэр хэд хэдэн удаа хэлж байсан боловч би үүнд онцын ач холбогдол өгөөгүй (2)
    * тэр надтай секс хийхийг хүсдэг, бид аль болохоор бие биедээ нээлттэй байхыг хичээдэг. (5)
13. Нөхөр чинь юу унших дуртай вэ?
    * ямар нэгэн ном бариад авдаг (1)
    * анзаарч байсангүй (0)
    * тэр …-ийг унших дуртай (5)
14. Нөхөр чинь чиний гадаад төрхийг хэрхэн дүгнэдэг вэ?
    * би түүнээс энэ тухай асууж байгаагүй юм байна (2)
    * заримдаа намайг хараад “би чамд хайртай” мэтийн үг хэлдэг (2)
    * тэр хэд хэдэн удаа намайг хөөрхөн, бусад эрчүүд түүнд атаархадаг байх гэж хэлдэг байсан (5)
15. Тэр ямар хөгжимд дуртай вэ?
    * ямар нэгэн урсгалыг баримталдаггүй (2)
    * нэг юм сонсож л байдаг ш дээ (1)
16. Тэр амралтаа аваад хаашаа явах бол?
    * би энэ тухай асуугаагүй юм байна (0)
    * өнгөрсөн жил бид … –д амарсан. Харин дараа нь хаашаа явахыг одоо хэлэхэд хэцүү байна (2)
    * хоёулаа …-руу явах юмсан гэж тэр надад байнга хэлдэг (5)
17. Чамайг нууц амрагтай болсон гэж нөхөр чинь сонсвол яах бол?
    * үнэхээр бодож байсангүй (1)
    * хэлэхэд хэцүү л байна (0)
    * тэр нэг удаа надад ийм зүйл тохиолдвол шууд сална гэж хэлсэн (5)
    * тэр бүхнийг ойлгодог учраас энэ мэдээг тайван хүлээж авна (5)
18. Чамайг ажлаасаа оройтоод, ганцаараа харих үед нөхөр чинь юу гэж боддог бол, чамд юу гэх бол?
    * би гэртээ оройтож харьдаггүй (1)
    * хэлэхэд хэцүү байна (0)
    * миний нууц амраг намайг хүргэж өгдөг гэж боддог байх. Харин гэртээ ирэх үед тайван асууж, эсвэл жаахан үглэдэг (5)
19. Энгийн нэг өдөр чи гэртээ цэцэг барьж ирээд, сайхан ааштай байсан учраас нөхөртөө бэлэглэвэл, тэр юу гэх бол?
    * өөрийгөө ийм этгээд үйлдэл хийнэ гэдгийг төсөөлж ч чадахгүй байна (0)
    * гайхах байхдаа (2)
    * намайг галзуурчихаж гэж хэлнэ (5)
    * миний энэхүү үйлдлийн жинхэнэ утга учрыг олох гэж хичээнэ (5)
20. Зүүдэндээ чи өөр эрэгтэй хүнийг нэрийг дуудвал нөхөр чинь яах бол?
    * төсөөлж ч чадахгүй байна (0)
    * нөхөр маань хартай хүн гэдэг үүднээс авч үзвэл намайг мөрдөн мөшгөж,  улам ихээр сэжиглэх болно (3)
    * юу ч болоогүй мэт царай гаргана гэдэгт би бүрэн итгэлтэй байна (5)
Харин одоо дүнгээ харъя:

90-ээс дээш: Чи нөхрөө маш сайн мэддэг юм байна. Энэхүү харьцаагаа цаашдаа ч гэсэн энэ байдлаар хадгалж, улам ахиулахыг хичээгээрэй. Энэхүү нандин мэдлэгийг аз жаргалтай харилцааны үр дүнд олж авсан гэдэгт найдаж байна шүү.

55-аас 90: Чи нөхрөө хангалттай сайн мэддэг юм байна. Энэхүү мэдлэгээ хамтын амьдралдаа ашигтайгаар ашиглаарай. Хэрвээ чи түүнийг сайн мэддэг бол гэр бүлд чинь юу ч заналхийхгүй байна гэсэн үг. Учир чи ямар ч хямралын нөхцөлд нөлөө үзүүлж чадах юм байна.

40-өөс 55: Чи нөхрөө маруухан мэддэг юм байна. Яг яагаад гэдгийг хэлэхэд бэрх. Юунаас болсон бэ гэдгийг ч хэлэхэд хэцүү. Магадгүй чи өөртөө хэтэрхий их итгэлтэй учраас нөхрөө ажиглаад байх шаардлагагүй гэж боддог байх л даа. Аль эсвэл чи өөртөө дэндүү их хайртай болохоор нөхрөө анзаардаггүй байх. Ямартаа ч гэсэн нөхөртөө анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

40 –өөс доош: Чи нөхрөө ерөөсөө мэддэггүй юм байна. Түүний тухай бага мэддэг юм чинь тэр чиний сонирхолыг татдаггүй биз. Энэхүү үл тоомсорлосон байдал харилцааг таслахад хүргэдэг. Гэр бүлийн амьдралыг үздэг үзлээ эргэн нэг харж, нөхрөө өөр нүдээр харахыг хичээгээрэй. Хайхрамжгүй байдлын араас хүйтэн хөндий байдал үргэлж дагадаг гэдгийг санаж яваарай. Харин энэ нь гэр бүлийг үгүй болгодог юм шүү.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.