Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Арван зургаан жилийн түүхтэй “Номин талст” хамтлагийнхан
Нийгэм

Арван зургаан жилийн түүхтэй “Номин талст” хамтлагийнхан

Урлаг Урлаг18/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
672100965201306181004-www.mobilenews.mn5847337412013-06-18-13-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бид энэ удаад “Mobile photo”-гоор “Номин талст” хамтлагийн залуусын дараах зургийг онцолж байна. Эдгээр залуусаас эрч хүч, залуу насны гал цог эрхгүй харагдана.
Одоогоос 16 жилийн тэртээ дуучин болох хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн   дөрвөн залуус “Номин талст” хамтлагийг үүсгэн байгуулж, урлагийн ертөнцөд шинэ хамтлаг бий болсоныг зарласан билээ. Тэдний анхны уран бүтээлүүд болох “Намрын хонгор салхи”, “Сүүлчийн удаа”, “Бид”, “Дурласан сэтгэл” зэрэг дуунууд нь тухайн цагтаа залуусын хамгийн сонсох дуртай хит дуунууд болж чадсан билээ.
Тэд уран бүтээл хийгээд удаагүй байх үедээ буюу 1998 онд “Гэрэл сүүдэр” тоглолтоо хийж, тэр жилдээ “Пентатоник” наадмаас “Шилдэг дебют” шагнал авсанаар Монголын рок попын ертөнцөд “Номин талст” хамтлаг тодоор бичигдэж эхэлсэн түүхтэй.
Түүнээс өнөөг хүртэл уран бүтээл туурвихдаа олон олон үзэгч фенүүдтэй болж, хийсэн бүтээснээрээ эрхгүй ялгарч байсан юм. Өнгөрсөн жил тэд 15 жилийн ойн тоглолтоороо  үзэгч олондоо мэндчилж, бас нэгэн түүхийг хамтдаа бичсэн билээ.
Хамтлагийн залуус өөрсдийн уран бүтээл, хувийн амьдралдаа анхаарч нам гүмхэн амьдарч байгаа хэдий ч тэдний дуу, уран бүтээлүүд нь мөнхийн настай, мөнхийн сонсогчтой байгаа юм. Чанартай, чансаатай уран бүтээл он цагийн урсгалд ч мөнхөрч үлддэг жамтай.
Б.Хорлоо          
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “BigBang” хамтлагийн сүүлийн үеийн гэрэл зургаас

14/08/2026

Жүжигчин Кристен Стюарт эхнэр Дилан Мейерийнхээ найруулсан кинонд тоглолоо

14/08/2026

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026

Селена Гомезыг луйврын хэрэгт буруутган шүүхэд өгчээ

14/08/2026

“Оскар”-ын шагнал хүртсэн анхны хар арьст эмэгтэй жүжигчин Халли Берри 60 нас хүрлээ

14/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.