1998 онд "Are You That Somebody" дуугаараа "Billboard" тэргїїлж, "MTV Video Music Awards"-ын "Шилдэг дуу" номинацад нэр дэвшиж байсан дуучин Алей 2000 оны анхны кинондоо тоглосноор 2 жил їргэлжилсэн завсарлагийн дараа Шоубизнест хїчтэй буцаж ирлээ. Тэрээр Хонг-Конгийн алдартай жїжигчин Жэт Лигийн хамт "Ромео їхэх тавилантай" киноны гол дїрийг бїтээснээрээ кино хєл тавьсан юм. Одоо дуучин, бїжигчин, жїжигчин Алейн ємнєх амжилтыг цаг хугацаа харуулах биз ээ. Тїїний Алей нэр эртний Индианчуудын хэлнээс орчуулбал "Хамгийн єндєр, хамгийн хїндтэй"
гэсэн утгатай ажээ. Тэрээр энэхїї нэрээ хамгаалж чадах эсэхийг ойрын 3 жил харуулна гэж сэтгїїлчид дїгнэжээ.
Ямар ч л байсан Тони Брэкстон, Жэнэт Жэксон нартай зїйлэхїйц уянгалаг хоолой, дур булаам дїр тєрх, сайхан залуу насныхаа хїчинд энэ залуу уран бїтээлч хєгжим болон киноны шоубизнест єєрийн байр сууриа эзэлж, єєрийн ул мєрєє їлдээх нь лавтай. Одоо 21 настай Алей 2 Solo-album, хэд хэдэн киноны амжилттай ST дуунууд гаргасан, жїжигчин болох гараагаа хїчтэй эхэлсэн, мєн "Seventeen" сэтгїїлийн "2000 оны шилдэг хадагтай" єргємжлєл хїртсэн бїсгїй юм. 1979 оны 1-р сарын 16-нд Брїклэнд тєрсєн Алейг 5 настай байхад гэр бїл нь Детроит хот руу нїїж, энэхїї сайхан газар охины бага нас єнгєрчээ. Охиныхоо авьяасыг таньсан ээж нь охиноо дунд сургуульд орохоос нь ємнє найрал дууны дугуйланд явуулдаг байв. Сурагч Алейн амьдрал бяцхан їдэшлэг ба телевизийн студид дуулах болон хичээлээ давтах гэсэн хоёр хэсэгт хуваагдсан байлаа.
1992 онд нагац ах "Blackground Enterprises" студийн менежер Бэрри Хэнкэрсон нь бїсгїйг "R&B" стилийн шилдэг уран бїтээлчдийн нэг Р.Келлитай танилцуулсан байна. Тэр їед ч нєлєє бїхий ая зохиогч, продюсер, дуучин байсан Р.Келли шууд л хєєрхєн бїсгїйн анхны альбомон дээр ажиллаж эхэлжээ. 1994 оны 6-р сард худалдаанд гарсан "Age Aint Nothing But A Number" цомог нь "Black Forth" хитийнхээ хїчинд Америкийн хитїїдийг тэргїїлэв. Удалгїй 15 настай Алей Р.Келлигийн эхнэр болсон тухай мэдээлэл сонин хэвлэлээр цацагдаж эхэллээ.
1996 онд Алей Жэрмен Дроппи, Тэмбэрлэнд нарын хамт "One in a Million" хэмээх хоёрдахь цомгоо худалдаанд гаргаснаараа "ганц гялалзан унадаг Од" гэдгээ нотолсон гэж хэвлэл мэдээллийнхэнд дїгнэж байлаа. "One in a Million" альбомны амжлитыг ардаа орхисон Алей Холливудэд анхаарлаа тєвлєрїїлж эхэллээ. Эдди Мерфигийн тоглосон "Dr.Doolittle" киноны Саундтрек "Are You That Somebody" дуу нь 1998 оны "MTV Movie Awards"-ын "Шилдэг дуу" номинацид нэр дэвшсэн бол "Анастасиа" хїїхэлдэйн киноны "Journey to the Past" дуу нь Оскарт нэр дэвшиж 18 настай бїсгїй Оскарын хїндэт ёслол дээр ая дуугаа єргєж байв.
Їїнээс хойш 2 жил завсарласны эцэст 2000 оны эхээр тїїний анхны кино 60 гаруй сая долларын орлого олж, "Try Again" сингл нь Billboard-ын оргилд хїрлээ. "Cosmogirl" сэтгїїл "Ромео, Жульетта хоёр" киноны "Konfu8 Hip-Hop" хувилбар гэж тодорхойлсон "Ромео їхэх тавилантай" киноны дїрийнхээ тухай Алей ярихдаа:
-Энэ кинонд би Жэт лигийн найз бїсгїйн дїрд тоглосон ч хайр дурлал янаг амрагийн маш бага байсан нь надад их таалагдсан. хэмээсэн энэ бїсгїй одоогоор (2000 оны 7-р сар) киноны ажлаа тїр хойш нь тавиад 3 дахь альбомоо бэлэн болгохоор тєлєвлєж байна.