Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Х.Баярмаа: Би жүжгийн зохиол орчуулдаг. Одоо гурав дахь зохиолоо орчуулж байна
Үндэсний хөгжим

Х.Баярмаа: Би жүжгийн зохиол орчуулдаг. Одоо гурав дахь зохиолоо орчуулж байна

Урлаг Урлаг28/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
byarma3510820952012-08-25-12-18[www.zaluu.com]2262602632013-06-28-09-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Эх орныхоо нэрийг гарган “Дэлхийн мисс 2012" наадамд амжилттай оролцсон Хүсэлбаатарын Баярмаа нь удам дамжсан жүжигчин нэгэн.

СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн тэрбээр “Шилдэг өнгө" продакшны жүжигчнээр ажилладаг бөгөөд тус продакшны “Амьдрал өөрөө хичээл”, “Алтаар гулгисан Монгол” зэрэг жүжгүүдэд гол болоод туслах дүрүүдийг амжилттай бүтээсэн авьяаслаг жүжигчин юм.

Түүний аав Хүсэлбаатар “Шилдэг өнгө” продакшны ерөнхий найруулагч, ээж нь жүжигчин С.Өлзийхүү билээ. Залуу жүжигчин X.Баярмаатай харилцуурын цаанаас холбогдлоо.

-Байна уу. Сайн байна уу?
-Сайн. Сайн байна уу.

-Уран бүтээл арвин уу. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Уран бүтээлийн олз омог их байна. “Өнгөт инээд” хамтлаг шинэчлэгдэж “Шилдэг өнгө” продакшн болж уран бүтээлээ хийж байгаа. Удахгүй манай продакшн “Найзууд” хэмээх олон ангит киног бүтээх гэж байна. Энэ зун кино зураг авалтандаа орно.

-Кино зургийг хаагуур авах төлөвлөгөөтэй байна вэ?
-Хот дотор болон шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутгаар явж авна.

-Энэ зун “Шилдэг Өнгө” продакшн тоглолт хийх үү?
-Үгүй. Намраас хошин урлагийн тоглолтоо хийж эхэлнэ. Энэ зун бэлтгэл ажлаа хангах төлөвлөгөөтэй байгаа.

-Энэ зуны төлөвлөгөөнөөс сонирхуулбал?
-Олон ангит кино болон намрын тоглолтынхоо бэлтгэл ажлыг хийнэ.

-Та хувь хүн талаасаа ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Миний хувьд зүгээр суухгүй, аль болох зав зайгаараа ажиллаж байхыг хичээдэг. Би жүжгийн зохиол орчуулдаг. Одоо гурав дахь жүжгийн зохиолоо орчуулах ажилдаа ороод байна.

-Та “SBN” телевизээр нэвтрүүлэг хөтөлдөг. Энэ нэвтрүүлгийнхээ талаар?
-SBN телевизтэй гэрээ хийж “Монголын өглөө" нэвтрүүлгийг хоёр сараас эхлэн хөтөлж байна. Гэхдээ ирэх сард гэрээ дуусна.

-“Шилдэг Өнгө“ продакшн залуу жүжигчдээр хүч нэмэн ажиллаж байгаа гэсэн. Хичнээн залуу уран бүтээлчид байгаа вэ?
-Залуу уран бүтээлчид 20 гаруй байна. Голдуу надтай хамт төгссөн жүжигчид орсон.

-Удахгүй наадам болох гэж байна. Наадмаар яаж баярлах гэж байна?
-Наадмаар гэр бүлээрээ цэнгэлдэх хүрээлэн орох байх. Эсвэл гэртээ хуушуураа хийж идээд зурагтаар наадмаа үзнэ. Магадгүй хамаатан садангаараа цуглараад салхинд гарч баярлах байх.

-Нийт уншигчиддаа хандаж юу хэлмээр байна?
-Дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай. “Шилдэг өнгө“ продакшн удахгүй шинэ уран бүтээлтэйгээр та бүхэнтэйгээ уулзах болно.

-Бидэнтэй холбогдож уран бүтээлийнхээ талаар ярилцанд баярлалаа. Танд болон танай хамт олонд уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Ш.Отгонцэцэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025

Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

15/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмыг олон улсын шүүгчид шүүнэ

15/05/2025

Хуримын хувцасны зөвлөгөө өгөх төв нээгджээ

15/05/2025

“Асарын өндөр” түүхэн жүжгийг УДЭТ-ын тайзнаа ганцхан удаа тоглоно

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.