Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Б.Бадамцэцэг: Бичээд байгаа сайтуудаас машинаа нэхэмжилмээр байна
Уртын дуу

Б.Бадамцэцэг: Бичээд байгаа сайтуудаас машинаа нэхэмжилмээр байна

Урлаг Урлаг09/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
199293370201307091346-www.mobilenews.mn1923164882013-07-09-15-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Энэ удаагийн "Mobile News"-ээр "Мисс Монголия 2010” тэмцээний ялагч Б.Бадамцэцэгтэй холбогдож "Мисс Бадамцэцэгт баян эр үнэтэй машин авч өгсөн" хэмээх мэдээлэлд тодруулга авсанаа уншигчиддаа хүргэж байна.

Тэрээр мисс бүсгүй алтны магнат хижээл эрээс Ланд Крузейр 200 маркийн машин бэлгэнд авснаас гадна өөр Рояал Кроун машин авсан ба одоо энэ эрээс холбоогоо таслан хөндийрсөн хэмээн шар мэдээллийн сайтуудаар тараад байсан юм. Энэ талаар мисс бүсгүйгээс тодруулахад, Би хувьдаа машин байхгүй, харин тэр бичээд байгаа сайтуудаас энэ үнэтэй машинуудаа нэхэмжилмээр юм байна хэмээн хариулсан юм. Тиймээс энэ мэдээлэл ор үндэслэлгүй гэдгийг тэрээр өөрөө ийнхүү үгүйсгэлээ.

Түүнчлэн загвар өмсөгч, мисс эмэгтэйчүүдийн ард үргэлж баян эр байдаг гэсэн логикт сэтгэл дундуур явдагаа ч илэрхийлсэн билээ. “Мисс, загвар өмсөгч эмэгтэй гэхээрээ л заавал баян хүнтэй холбон тэднээр ивээн тэтгүүлдэг гэсэн ойлголтод би сэтгэл дундуур явдаг. Миний үеийн болоод өөр олон эмэгтэйчүүд мэдлэг боловсролоороо өөрийгөө хөгжүүлээд явж байхад тэднийг баян хүнээр ивээн тэтгүүлэгч гэж харж байгаа энэ сэтгэхүйгээ одоо арилгах хэрэгтэй болов уу” гэж тэрээр ярьсан юм.

Мисс бүсгүйн хувьд одоогоор амралтын байдалтай байгаа ч кинонд тоглох 2 урилга ирсэн бөгөөд зохиолтойгоо танилцаад хариу өгөх аж. Ямартаа ч зуны дэлгэр цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж буй мисс бүсгүй тун удахгүй дахин дэлгэцнээ гарч магадгүй аж.

Эх сурвалж: www.Mobilenews.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ

11/07/2025

Монголчуудын XIX-XX зууны үед хэрэглэж байсан авдар дэлгэн үзүүлж байна

11/07/2025

У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс түүх соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл юм

11/07/2025

ФОТО: Үндэсний их баяр наадам эхэллээ

11/07/2025

“Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт боллоо

10/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.