Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монголын сүм хийдүүд XX зууны эхэнд” үзэсгэлэн үргэлжилсээр
Үзэсгэлэн

“Монголын сүм хийдүүд XX зууны эхэнд” үзэсгэлэн үргэлжилсээр

Урлаг Урлаг23/07/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC_40813186398542013-07-23-16-50[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Blue moon" арт галерейд Гандантэгчинлэн хийдээс анх удаа "Монголын сүм хийдүүд XX зууны эхэнд" нэртэйгээр эртний сүм хийдүүд ямар дүр төрхтэйгөөр гэрэл зурагт мөнхрөн үлдсэнийг нийтэд дэлгэн харуулах үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Уг үзэсгэлэнд 1937 онд коммунист дэглэмийн үед хатуу харгис бодлогоор устсан сүм хийдүүдийн 260 гаруй гэрэл зургийг дэлгэсэн юм. Эдгээр гэрэл зургуудаар дамжуулан Монголын өв соёл ямар өндөр түвшинд байсныг харуулахыг зорьжээ. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш монголчууд эрх чөлөөтэй болж өв соёлоо чөлөөтэйгээр ярих боломж олсон нь энэхүү үзэсгэлэнг дэлгэх бас нэгэн хөшүүрэг болсон аж. Өнөөдөр зөвхөн сүм хийдүүдийн гэрэл зураг дэлгэгдсэн юм. Харин Гандантэгчинлэн хийдээс санаачилсэн өв соёл, түүх өгүүлэх уг гэрэл зургийн үзэсгэлэн цаашид үргэлжилж, дан лам нарын эртний ховор гэрэл зургуудаар үзэсгэлэн дэлгэх нь. Энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд Монголын буддизмыг судалдаг дэлхийн Англи, Франц, Норвеги зэрэг 36 орны 480 гаруй зочин иржээ. Уг үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ

08/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

78 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг зарлалаа

10/07/2026

Дуучин BX буюу Ц.Батбаатар урт хугацааны дараа өөрийн шинэ уран бүтээл болох “Цэцэн уул” дуугаа сонсогчдын хүртээл болголоо

10/07/2026

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг ганцхан удаа толилуулна

10/07/2026

Сурагчид “Special Venue Music Awards”-ын гуравдугаар байрт шалгарлаа

10/07/2026

Алдарт дуучин Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө

09/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.