Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Монгол нэг л буруу (шүлэг)
Утга зохиол

Монгол нэг л буруу (шүлэг)

Урлаг Урлаг30/07/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
49(2)5733910572013-07-30-13-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хаа сайгүй бухимдал
Хий хоосон хэнхэгнэл
Хамар доор минь ядуучууд
Хогийн савнаас гуйлга гуйна
Монгол нэг л буруу…

Өнгө мөнгөнд шунагсад
Өрөөл бусдад атаархагсад
Өнөөдрийн амьдралаа гологсод
Өөрөө өөрийгөө хуурагсад
Амин хувиа хичээгсэд
Архины төлөө амьдрагсад
Ахин олдохгүй төрлөө
Араатан болгон хувиргагсад
Монгол нэг л буруу

Гүндүйгүй монголоо гээгдэгсэд
Гүрэн улсаа худалдагсад
Гадны хөлийг угаагсад
Гал голомтоо унтраагсад
Сайд даргаар түрүү баригсад
Сархадын шилээр гэрээ баригсад
Зөвөөр явааг нь хэлмэгдүүлэгсэд
Зүггүй явааг нь энхрийлэгсэд
Монгол нэг л буруу

Худал хуурамчинд үүрлэгсэд
Хужаа санаатанд дурлагсад
Хуурамч нэр хөөгсөд
Хууль цаазыг гишгэгсэд
Буруу замаар замнасан
Бохир гарт гишүүд
Монгол нэр зүүсэн
Модон толгойтын сүрэг

Хаа сайгүй бухимдал
Хий хоосон хэнхэгнэл
Хамар доор минь ядуучууд
Хогийн савнаас гуйлга гуйна
Монгол нэг л буруу…

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026
Утга зохиол Урлаг

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026
Утга зохиол Урлаг

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.