Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бусад»МУАЖ О.Дашдэлэгийн намтар, уран бүтээл
Бусад

МУАЖ О.Дашдэлэгийн намтар, уран бүтээл

Урлаг Урлаг07/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ochir_dashdeleg4589897582013-08-07-13-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 ДАШДЭЛЭГ Очирын 

1896-1977  Хөгжимчин. МУАЖ (1948)

Энэ зууны эхээр одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт ард Доржийнх гэгдэх нэгэн айл амьдран байжээ. Дорж Долгор хоёрын амьдрал туйлын ядуу дорой байсан учир хот газар орж олон түмнээ бараадья хэмээн явсаар Богдын хүрээ  чиглэжээ.Амьтан хүнээс аяга цай, атга ааруул гуйж амь зогоон, айл саахалт дамжин явсаар арав гаруй хоножээ. Хөл хүнд байсан Долгор өвдөж эхлэхэд бараа нь харагдсан айлын зүг алхсаар арайхийн хүрчээ. Тэр айлын хүмүүс Монгол хүний тусархаг сайхан сэтгэлээр Дорж, Долгор хоёрыг угтан илүү гэртээ хураалттай байсан овоохойг засч өгч тус болжээ. Долгор ч амаржиж хөөрхөн охинтой болжээ.Ийнхүү 1895 оны зуны эхэн сарын шинийн тавны өдөр ийм нэг үйл явдал ядуу ард Доржийн гэр бүлд бий болсон түүхтэй.Явуулын хүмүүс болохоор хүүхэд тэдэнд тээртэй болж, хүүхдээ авах хүн хайж, айл саахалтын улсуудад захиж, сураг мэдээ чагнасаар долоо хоног өнгөрчээ.Гэтэл Очирынх гэдэг айл, олон хүүхэд төрүүлсэн боловч нэг нь ч тогтоогүй ес дэх хүүгээ алдаад үр хүүхдийн хүсэл мөрөөдөл болж байсан болохоор тэр сургаар Доржийнд ирж охиныг нь гуйн өргөж авсан байна. Ийнхүү Доржийн Дашдэлэг, Очирын Дашдэлэгээр болсон бөгөөд манай улсын нэрт хөгжимчин Дашдэлэгийн мэндэлсэн байдал энэ билээ.Дашдэлэгийг өргөж авсан эх Баяр дуу хөгжимд сонирхолтой учир өөрөө шанз хөгжмөөр цөөн дууг сайхан дардаг байсныг нь охин Дашдэлэг амтархан сонсож,   ээжийнхээ шанздахыг дууриан шанага, халбага, домбо зэргийг балбан цохидог болжээ. Эхнь охиныхоо хүслийг  дагуулан  хүүхдийн жижиг шанз гурван  төгрөгөөр  худалдан авч өгөөд, өөрөө дуу дарахыг заасан байна. Мал  маллах, гэр  аж  ахуйн   ажилд  оролцохын  зэрэгцээ   ээжээрээ хөгжим заалгасаар цаг төрийн байдал үймээнтэй 1921 онд Очир гуайнх хот орж иржээ.Удсан ч үгүй засаг тогтож, авъяас  билэгтэй хүмүүс, хөгжимчин, дуучин, үлгэрч нарыг цугларуулан ламын бодлогыг   олон түмэнд тайлбарлан таниулах их ажилд хүчин туслахыг уриалсан анхны тэр   урианд Дашдэлэг оролцсон нь түүний амьдралын түүхэнд хамгийн чухал     тэмдэглэлт үйл явдал болжээ. 1924 онд намын төв хорооны шийдвэрээр байгуулсан Сүхбаатарын нэрэмжит клуб дээр нь ший, жүжиг, дуу хөгжмийн  бүлгэм   байгуулахад Ишдулам, Дашдэлэг нар болон Жигжид, Түвдэн, Цэрэндорж, лимбэч, гавъяат  жүжигчин (тэр үедээ хүүхэд  байсан) Дамдинбазар, Хас-Очир нарын  зэрэг хүмүүс өөрсдийн сайн дураар  уг бүлгэмд явах  болжээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бусад Урлаг

Ю.Цэдэнбал ба “Тэнгэрийн таалал”

21/07/2016
Бусад Урлаг

Нэрт хөгжимийн зохиолч, удирдаач, МУАЖ,Төрийн шагналт Самбын Гончигсумлаа

07/05/2015
Бусад Урлаг

Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж

03/02/2015

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.