Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»С.Чонохүлэгч : Би итгэдэг
Утга зохиол

С.Чонохүлэгч : Би итгэдэг

Урлаг Урлаг15/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
395488_233320053414422_2084242064_n5491471362013-08-15-17-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ар хөвчийн эх ууланд
Азарган чоно улихад
Алтан соёмбын хос загас хөөрөн бүжиж
Аугаа Монголын минь сүлдэн сэргэдэг ээ гэдэгт би итгэдэг
Амрагийн дуунд уяран ухаажиж
Амьдрал цогцолдог гэдэгт би итгэдэг

Түүхийн нугчаанд бидэрсэн буурал шаштираас үнэн балардаггүй гэдэгт би итгэдэг
Туг шиг дэрвэсэн Монгол хүний ухааных нь золбоонд дэлхий сөгдсөн гэдэгт би итгэдэг

Надаас болж цохилт нь түргэсдэг зүрх байдаг гэдэгт би итгэдэг
Намирсан үүлсээ тэргүүндээ зангидчихдаг уулс минь
Намайг сэтгэл гундуухан явахад салхиараа аргадна гэдэгт би итгэдэг
Найраг бичих гэгээн хүслийг минь тэнгэр хөглөдөг гэдэгт би итгэдэг

Билгүүн ухаант өвгөд минь дээрээс харж ивээдэг гэдэгт би итгэдэг
Бойтогны минь хонхон дуу муу бүхнийг зайлуулсан гэдэгт би итгэдэг
Буцах шувуудын гуниг будрах цасан болдог гэдэгт би итгэдэг
Бурханы илгээсэн билэг хүүхэд болон мэндэлдэг гэдэгт би итгэдэг

Шуранхайлан цахилах уртын дууны айзамд тал нутаг минь тайвширдаг гэдэгт би итгэдэг
Шуналын хар мананд хүн чанар төөрөн сульддаг гэдэгт би итгэдэг
Шүүдэр хундагалсан гоо цэцэгсийн зөөлөн шаргиа хайрын симфони эгшиглүүлдэг гэдэгт итгэдэг
Шимтэй жимсний охь үнэрийг дайсан салхи цэцэг болгонд түгээдэг гэдэгт итгэдэг

Амгайн чимээтэй талд минь наран хургаж,хөндөгдсөн хөрс нь эдгэрнэ гэдэгт би итгэдэг
Алтан ургийн хүчирхэг ариун цустангууд төрд цойлно гэдэгт би итгэдэг
Ард түмний минь дунд амар амгалан энхжин оршино гэдэгт би итгэдэг
Ахуй Монгол улс минь нэг л өдөр тулгын гурван ухаанаар сэргэн мандана гэдэгт би итгэдэг

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025
Утга зохиол Урлаг

Уран зохиол, танин мэдэхүйн “Мэдлэгийн арал” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

12/08/2025
Утга зохиол Урлаг

Зохиолч П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийн нээлт болно

11/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” Локарногийн олон улсын кино наадмаас хоёр шагнал хүртлээ

19/08/2025

Т.Ариунаа, Morningstar нарын хамтарсан “Чамтай бас чамгүй” дууны клип рекорпд тогтоолоо

19/08/2025

Загварын ертөнцийн хатан хаан Коко Шанель

19/08/2025

Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг анх удаа нислэг үйлдэв

19/08/2025

УДБЭТ “Одмөндөр” танин мэдэхүйн сувагтай хамтран ажиллана

19/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.