Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Яруу найрагч Ц. Хулан П. Бадарч гуайгаар тогложээ
Оддын амьдрал

Яруу найрагч Ц. Хулан П. Бадарч гуайгаар тогложээ

Урлаг Урлаг26/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
denver-2011-0414013087132013-08-26-09-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яруу найрагчид гэж бие биенээ хачин хайрладаг атлаа дандаа явуулж, цаашлуулж байдаг хачин хүмүүс. П. Бадарч гуай Ц. Хулан хоёр бараг л аав охин хоёр шиг насны зөрүүтэй ч зүү орох зайгүй сайхан найзууд аж

. Пунцагийн Бадарч гуай нас нь хэвийсэн тул эрүүл мэнддээ анхаарах сонирхолтой болжээ. П.Бадарч гуай нэг өдөр “Ионсой” эмнэдэг дээр очин баахан шинжилгээ өгчээ. Тэгээд шинжилгээнийхээ хариуг Ц.Хулан найзыгаа авчихаач гэж гуйж. Хэлээд удаа ч үгүй байтал Ц.Хулан утасдаад “Өө би таны шинжилгээний хариуг авлаа. Та чинь ёстой эв эрүүл, бүүр залуу хүн шиг юм байна шүү дээ. Гэхдээ нэг юм байна аа. Би орой гэртээ харьж байгаад танд хэлье. Одоо машин барьж явна” гээд утсаа салгажээ. Энэ хугацаанд Бадарч гуай мөн ч их юм бодож. “За байз гайгүй юм байсан бол Хулан надад хэлж л таараа. Энэ их л хэцүү юм болж таарлаа. Намайг сэтгэл санаагаар дэмжих гээд л та зүгээр эрүүл байна гээд байж дээ” гэхчлэн түмэн зүйлийн юм бодож. Арай гэж орой болсон ч Хулан найз нь утас цохидоггүй гэнэ. Тэгэхээр нь тэвчээр алдраад Ц.Хулан руу утасдан “Үгүй ээ хө чи надад нөгөө өвчнийхөө оношийг нэг хэлээд аль. Би сэтгэл санаагаар унахгүй ээ. Бэлтгэгдсэн” гэж ирээд л их л чухал асуутал  өнөөх нь өөдөөс нь тас тас инээгээд “ Өө би таны өвчний оношийг хэлэхээ бүүр мартсан байна шүү дээ. Таныг эрүүл гэсээн. Гэхдээ сэмж чинь жаахан шарлах гээд байна гэсэн шүү” гэж хэлэн өвгөн найзыгаа ганц сайн чадсан гэнэ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Тоби Магуайр экс эхнэрийнхээ хуримыг удирдан явуулжээ

15/10/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин, загвар өмсөгч С.Хүслэн хүний амь хөнөөхийг завдсан болон хар тамхины хэрэгт холбогджээ

15/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дэниел Крэйг “Нарниа: Шидтэний ач хүү” кинонд тогложээ

14/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тоби Магуайр экс эхнэрийнхээ хуримыг удирдан явуулжээ

15/10/2026

Квентин Тарантино “Once Upon a Time… in Hollywood” киноны тусгай үзвэрт оролцоно

15/10/2026

Майкл Жексоны “Super Bowl”-ийн домогт тоглолтын тухай баримтат киног 2027 онд нээнэ

15/10/2026

И Бён Хун, И Кван Сү нар “Nambeol” түүхэн тулаант кинонд хамтран тоглоно

15/10/2026

Уран бүтээлч Б.Нармандахын “Оршихуйн мөр” анхны бие даасан үзэсгэлэнг нээлээ

15/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.