Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Б.Галсансүх дэлхийн яруу найрагчдын фестивальд оролцож байна
Нийгэм

Б.Галсансүх дэлхийн яруу найрагчдын фестивальд оролцож байна

Урлаг Урлаг28/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
galsansuh001-middle6481562062013-08-28-08-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Болор цом” наадмын тэргүүн шагналт, модернист яруу найрагч Б.Галсансүх Македон улсад зохиогдож буй дэлхийн яруу найрагчдын 62 дугаар фестивальд оролцож байна.

Тэрээр орон орны яруу найрагчдад зориулан англи, монгол хэлээр шүлгээ уншиж сонирхуулах гэнэ. Дэлхийн яруу найрагчдын их чуулганд манай улсаас өмнө нь яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Г.Аюурзана, Дан.Нямаа, Ц.Бавуудорж, зохиолч Б.Золбаяр, нэрт гүүш Ж.Гэндэндарам нар оролцож байжээ.

Энэ жилийн фестивальд уригдсан модернист найрагч маань дэлхийн олон орны “тэнгэрийн харьяат”-уудад англи, монгол хэлээр шүлгээ уншиж сонирхуулж байгаа аж.

Газар газраас хүрэлцэн ирсэн яруу найрагчид шүлэг дууллаа уншиж түүн дундаас “Алтан титэм”-ийн эзнийг тодруулдаг гэнэ. Ийнхүү “Алтан титэм” хүртсэн найрагч өөрийн нэрэмжит модоо Струга хотын “яруу найргийн цэцэрлэгт хүрээлэн”-д тарьдаг юм байна.

Тэрхүү цэцэрлэгт Андрей Вознесенский, Аллэн Гинзбэрг, Иосиф Бродский, Нобелийн шагналт зохиолч Шиймус Хээни, Томас Транстрүмэр нарын тарьсан модод өдгөө ч өтгөн саг¬лагар навчсаараа намрын зөөлөн салхийг хөглөж, найраг шүлгийн онгод хөгжөөн байдаг гэнэ.

Түүний уран бүтээлийн хэсгээс …

Гэгээн гуниглал

Гэгээн гуниглал минь
Гадны хүн орж болохгүй гэсэн бичигтэй тэнцүү.
Тунгалаг инээд минь
Тамирдсан сэтгэлийг минь илааршуулахгүй.
 
Ариун хайр минь
Авсанд орсон хойно үнэд орно.
Харанхуй ганцаардлыг минь
Хэн ч анзаарахгүй.
Цайлган бачуурал минь
Цаг хугацаатай тэмцэлдүүлнэ.
Хөнгөн алхаа минь
Харалган болгосноос цаашгүй.
Зүүрмэглэх төдий нойр минь
Зүүд гэдэг өвчнийг…

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.