Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Солонгосын хамгийн баян жүжигчин Кван Сан Вугийн амьдрал
Уртын дуу

Солонгосын хамгийн баян жүжигчин Кван Сан Вугийн амьдрал

Урлаг Урлаг29/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
kwon-sang-woo-son-tae-young-luke-soompi1228805832013-08-29-14-46[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Солонгосын хамгийн баян жүжигчин Кван Сан Ву 37 настай. Монголчууд Кван Сан Вуг “Диваажингийн шат” кинонд тоглосноор нь андахгүй. Энэ жүжигчний кинонд тоглох ханш “Тугал нүдэн” хочит Дон Хьюк, Бэ Юн Жу буюу монголчуудын нэрлэдгээр Чаньвуг аль хэдийн давж, Солонгосын хамгийн өндөр ханштай, хамгийн баян жүжигчин гэдэг алдрыг нэгэнт хүртжээ. Солонгосын хамгийн Баян жүжигчин Kwon Sang Woo зургаан давхар хаустай, 10 машины гараштай, сүүлийн үеийн загварын хамгийн үнэтэй машинууд эгнээстэй байдаг гэнэ.

 photo kwon-sang-woo-son-tae-young-luke-soompi_zps4c9819cd.png

 Солонгосын сэтгүүлчид Kwon Sang Woo-гийн амьдардаг зургаан давхар хаусыг монгол мөнгөөр 50 тэрбум төгрөг гэж үнэлж, жүжигчин Kwon Sang Woo-гийн хувийн хаусыг зочид буудал болгон ашиглаж болно гэж бичицгээдэг. Солонгосын хамгийн баян жүжигчний хаус нь Soul gengidu sonnamshi дүүрэгт байрладаг. Байрных нь нэр нь хүүгийнх нь нэртэй адилхан, байрных нь дугаар ээжийнх нь төрсөн он сар өдөртэй адилхан дугаартай гэнэ. Солонгосын хамгийн баян жүжигчин энэ мэт үйлдлээрээ солонгосчуудыг мэл гайхуулдаг. Дэлхийд баянд тооцогддог солонгосчууд жүжигчин Kwon Sang Woo-гийн тансаг хэрэглээг гайхаж, сэтгүүлчид нь уралдан бичиж, ард иргэд нь ам уралдан шагшран ярьдаг. Солонгос жүжигчид баян, гэхдээ л Kwon Sang Woo  жүжигчин шиг зургаан давхар хауст амьдардаг жүжигчин одоогоор байхгүй. Тиймдээ ч жүжигчид Kwon Sang Woo-д дотроо битүүхэн атаархдаг.

 photo couple-4-kwon-sang-woo_zps43b262b7.jpg

Түүнээс гадна Kwon Sang Woo Солонгосын хамгийн сайн аав, халамжтай эцэг гэдгээрээ алдартай. Тэрээр таван настай хүүтэй. Өөрийнхөө голомтыг залгах ганц хүүг зөвхөн өөрөө цэцэрлэгт хүргэж өгдөг, орой нь бас өөрөө авдаг. Солонгосын кино найруулагчид Kwon Sang Woo-г кинондоо уралдан урихдаа, хүүхдээ цэцэрлэгээс хүргэж өгөх, авах цагийг нь харгалзан зураг авалтаа зохицуулдаг. Аргагүй л оддын, бас тэрбумтны амьдралаар амьдарч чаддаг жүжигчин.

 photo korea-45_zpsdaf22b49.jpg

Энэ алдартай баян, бас царайлаг жүжигчин эрийн азтай эхнэрийг Тэ Ёон гэдэг.  Тэрээр 2001 оны Солонгосын мисс болж байсан сайхан бүсгүй, одоо мөн нөхөртэйгөө адилхан жүжигчин. Удтал болзсон хосууд 2008 онд хуримласан, хуримласнаас нь хойш таван сарын дараа ганц хүү нь төрсөн. Үзэсгэлэнтэй гэргий, хөөрхөн хүү хоёртоо амиа тавьдаг жүжигчин Kwon Sang Woo гэр бүлдээ тун халамжтай. Эднийхэн гэр бүлээрээ жилдээ нэг удаа Англи, Франц, Америк, Швейцари гэх зэрэг гадна оронд очиж амарч аялдаг заншилтай. Юутай ч солонгосчууд энэ жүжигчин залууг Солонгосын хамгийн номер нэг баян жүжигчин гэж дуу нэгтэй өргөмжилдөг байна.

 photo 20100126-20100126_kswandson_2_zpsd64d306b.jpg

   photo 92606-kwon-sang-woo-son-tae-young-dress-up-for-lee-byung-hun-lee-min-jung-we_zps210f5c19.jpg      photo Korea11_zpsa29f9190.jpg

Эх сурвалж: tovchoo.mn Л.Хатан

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.