Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Өгсөн зүйлийг нь өвдөг сөгдсөн ч буцаа охин минь (шүлэг)
Утга зохиол

Өгсөн зүйлийг нь өвдөг сөгдсөн ч буцаа охин минь (шүлэг)

Урлаг Урлаг02/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tumblr_lu87lys71U1qk4d3bo1_5001626130622013-09-02-16-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өгсөн зүйлийг нь өвдөг сөгдсөн ч буцаа охин минь
Өр зөөлөн сэтгэлийг чинь сэмэлсэн болохоор тэр
Өршөөл эрэн чамаас гуйх үеийг одоо дуусгавар болго
Өмдөө тайлан тайчин байхдаа тэвчихгүйдээ хохь нь тэр…

Нэг тийм эр ч биш эм ч биш залуучууд байдаг даа
Нэрээ хугалан ясаа амраах тэд сул доройн бэлэгдэл
Нэг насны амьдралдаа эр хүн шиг байж чадаагүй
Нэрмээс болсон хүний дүрсүүд олон болжээ одоо цагт…

Бүсэлхийнээсээ доош захирагдах хэсэг бүлэг залуучууд
Балчир үрээ жишимгүй хаян одох нь халагламаар
Биеэ бус сэтгэлээ үнэлсэн тэднийг өршөөх хэрэггүй
Бүсгүй минь өөрийгөө л бод өгсөн зүйлийг нь буцаа…

Хайр даахгүй хэдэн харчуул байнаа байна энэ тэнд
Харамсаж түүнийг эргэж хартал нь амьдар хонгор минь
Хүн шиг хүн байж чадаагүйнх нь төлөө өөрөөсөө түлх
Хэн ч биш болох үедээ л тэр ойлгоно даанч оройтно…

Амьдралаа бод найз минь хүүхнүүд бид хүчтэй ш дээ
Амраглахаас хэтрэхгүй амьтдыг амьдралаасаа хас
Аав шиг аав, эр хүн шиг эр хүн болж чадаагүй л бол
Аминчлан чамаас гуйн өвдөг сөгдсөн ч зүрхийг нь буцаа…

Энэ өдрөөс эхэлж эрх чөлөөг мэдэр танхилхан минь
Эрээн палааж, өндөр өсгий углаад гэрээсээ гар яг одоо
Уйлаад яахав эр хүний нэр гутаасан зарим эрэмдгүүдээс болж
Учирлаж эвтэйхэн хэлээд ИНЭЭ өгсөн зүрхийг нь түүнд буцаа…
.Кана.Б

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026
Утга зохиол Урлаг

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026
Утга зохиол Урлаг

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.