“Улаанбаатарын Гэрэл зураг-Бүтээлч ажиллагааны лаборатори: Харилцан суралцах, хоорондоо холбогдох, санал бодлоо солилцох орон зай” төслийн хүрээнд Гёте-Институт Соёл, урлагийн их сургуультай хамтран мэргэжлийн гэрэл зурагчныг бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулах, гэрэл зургийн ангийг нээх зорилгоор СУИС-д орчин үеийн техникээр тоноглогдсон гэрэл зургийн лаборатори байгуулах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн СУИС-ийн захирал доктор (Ph.D), профессор Э.Сонинтогос Гёте-институтийн захирал Михаэль Хайнст нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Зохиогч: Урлаг
СУИС-иас эрхлэн гаргасан шинэ ном нээх ёслолд эрхэм та бүхнийг морилон саатахыг урьж байна. Нээлтийн ёслол 2019 оны 2 дугаар сарын 18-ны 14:00 цагт СУИС-ийн “Оюутан” театрт болно. Монголын соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах олон бүтээлүүдийн нээлт нэгэн дор болох гэж буйгаараа онцлог бөгөөд та бүхэндээ нээлтээ хийх гэж ном, зохиолуудын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэе.
Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжиг тавигдахаар болжээ. Найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллажээ. Харин тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд хөгжмийн livelooping арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажилласан байна.
Нийслэлийн Соёл, урлагийн газар нь нийтийг хамарсан томоохон арга хэмжээ зохион байгуулахтай холбогдуулан дараах үйл ажиллагаануудад найруулагчийн хөтөлбөрийн төслийн сонгон шалгаруулалт зарлаж байгаа тул мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчдийг саналаа ирүүлэхийг урьж байна.
Монголын урлагийн их ай савд үнэлж баршгүй их хувь нэмрээ оруулсаар ирсэн наадам бол оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадам гэдэгтэй маргах хэрэггүй. Жил жилийн “Морин хуур”-аас олон шилдэг бүтээл төрж, түмний зүрх сэтгэлд хоногшин, тэр нь он цагийн салхинд үл элэх, хүний сонороос үл тасрах аялгуу болон ниссээр байна.
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, түүний шавь Б.Бат-Энэрэл нар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран шинэ уран бүтээл хийсэн төдийгүй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Тодруулбал, тэд ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн хийх юм байна.
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны шинэ уран бүтээлийнхээ нээлтийн товыг зарлажээ. Яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх өгүүллэгээс сэдэвлэсэн “Бүсгүйн зурвас” нийгэм уянгын драмын цоо шинэ жүжгийг ирэх гуравдугаар сарын 1-нд үзэгчдэдээ хүргэхээр товлосон байна.
Манай улсад хүйтний улиралд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын зочлох хугацааг уртасгах зорилгоор Бүргэдийн баяр, Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулснаар өвлийн аялал жуулчлал хөгжин гадаад дотоодын жуулчдын томоохон урсгал бий болох ач холбогдолтой юм. Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” цогцолбортой хамтран энэ сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулах гэж байна.
