Засгийн газрын 2019.02.13-ны өдрийн хуралдаанаар Соёлын биет бус өв, чулууны өвийн талаар үндэсний хөтөлбөр батлагджээ. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Соёлын биет бус өвийн тухай болон Чулууны өвийн тухай үндэсний хөтөлбөрүүд батлагдлаа. Соёлын биет бус өвийн тухай асуудал олон жил яригдаж, ЮНЕСКО-ийн соёлын өвийн биетэд яаралтай хамгаалах соёлын биет бус өв болох Монгол бүжиг, цуур, тууль, лимбэ, уран бичлэг, ботго авхуулах, уул овоо тахих зан үйлүүд хамаардаг. Энэ биет өвүүдийг нэгтгэсэн Соёлын өвийг хамгаалах хууль хэрэгжиж байгаа.
Зохиогч: Урлаг
Өвөр Монголын яруу найрагч Ц.Цолмон 2018 оны Хятадын 10 содон найрагчийн нэг болжээ. Энэхүү шалгаруулалтад Хятадын цөөн тоот үндэстнээс анх удаа монгол хүн тодорсон нь энэ юм. Хятадын Яруу найргийн www.m.yzs.com сайтаас жил бүр 10 шилдэг яруу найрагч, 10 шилдэг шүлгийн түүвэр, 10 шилдэг арга хэмжээ, 10 шилдэг яруу найргийн дугуйлан, 10 шилдэг цахим талбар зэргийг шалгаруулдаг юм. Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны уугуул, “Солонго” шагналт яруу найрагч Цэдэнжавын Цолмон нь 1963 онд төрсөн, Өвөр Монголын багшийн их сургуулийн багш, доктор профессор хүн юм. Тэрбээр ӨМӨЗО-ны Орчуулагчдын эвлэлийн дэд тэргүүн, Хятадын зохиолчдын эвлэлийн гишүүний сонгуульт ажилтай
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэнг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ. Улсын драмын эрдмийн театрт болсон салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч нөхөд нь, уншигч, сонсогч, үзэгчдийн төлөөлөл хүрэлцэн ирцгээлээ.
Манай сайтаас шороон “Гахай” жилийн сар шинийн баярын энэ өдрүүдэд улиран одож буй “Нохой” жилийн Монгол Улсын салбар бүрийн онцлох үйл явдлуудын мэдээллийг эрхэм уншигчиддаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад бид хувцас загварын салбарын “Нохой” жилийн онцлох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд-2019” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойд ирэх гуравдугаар сарын 01-04-ний өдрүүдэд болно. Мөсний баярын үеэр гадаад дотоодын жуулчдад зориулсан уралдаан тэмцээн болох олон шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж.
Шинийн 5-ны билэгт сайн өдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ салбарынхаа ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч, уулзалт зохион байгуулж байна. Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярыг тохиолдуулсан уг уулзалтад 150 гаруй ахмад хүрэлцэн иржээ.
