Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Увс нутаг өргөх эгшгэн цацал” тоглолт болно
Нийгэм

“Увс нутаг өргөх эгшгэн цацал” тоглолт болно

Урлаг Урлаг21/07/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
956bcd05dbee39d97c855a92b147c19dbig4159798442015-07-21-11-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ долоо хоногт Увс аймагт баруун бүсийн наадам, Сүхбаатар аймагт зүүн бүсийн даншиг, Өвөрхангайд Занабазарын 380 жилийн ой, Өмнөговьд говийн бүсийн наадам болох билээ. Тэгвэл Увс аймгийн ойн баяр наадмын арга хэмжээнд Улсын Филармонийн уран бүтээлчид “Увс нутагт өргөх эгшгэн цацал” хүндэтгэлийн тоглолтыг толилуулах аж. Тус аймгийн бөхийн өргөөнд болох энэхүү тоглолт долдугаар сарын 23, 24-ний 19.00 цагаас тоглогдох юм. Тоглолтод Улсын Филармони бүрэн бүрэлдэхүүнээрээ Филармонийн удирдаачид, Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга дуучин С.Баттулга (МУСТА), Д.Бурмаа (МУСТА), Н.Наранбаатар (МУСТА), Ц.Хулан (МУСТА), Т.Амина (МУСТА),  П.Өнөржаргал (МУСТА), Л.Насанбуян (МУСТА) зэрэг уран бүтээлч оролцоно.

Тоглолтын тасалбарыг Ойрад театрын кассаар болон Увс аймгийн бөхийн өргөөний кассаар худалдаалж байгаа аж.

1686 онд Ойрадын их хаан Галданбошигт Увс аймгийн анхны суурийг тавьж байсан түүхтэй. Олон үндэстний өлгий нутаг Увс аймагт дөрвөд, баяд, хотон, халх, казах гээд олон үндэстэн амьдарч байна. Энэ нутгийн түүхт 90 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ долдугаар сарын 22-25-нд Улаангом хотноо болох юм. Өнөөдрөөс шатар, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн тэмцээнээр баярын арга хэмжээ эхэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нацистуудын дээрэмдсэн уран зургийг хууль ёсны эзэнд нь буцааж өгөхөөр болжээ

07/09/2026

Фредди Меркури өнөөдөр 80 нас хүрэх байлаа

07/09/2026

Загвар өмсөгч, фитнесс модель Э.Эрдэнэцогтыг нас барсан гэх мэдээлэл худал

07/09/2026

Өнөөдөр дуучин, хийлч Ц.Энгүүний төрсөн өдөр

07/09/2026

Баянхонгор аймгийн сурагчид олон улсын бүжгийн уралдаанд тэргүүн байр эзэлжээ

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.