Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам 36 дахь жилдээ Говь-Алтай аймагт болно. Ирэх оны нэгдүгээр сарын 5-нд товлогдсон уг наадмын эхний шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сард болж өнгөрсөн. Тэгвэл хоёр дахь шатанд тунаж үлдсэн 27 найрагчийн нэрийг зарлаад байна.
Зохиогч: Урлаг
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын Уран Зохиолч, СГЗ, зохиолч Бөхийн Баастад Хөдөлмөрийн баатар цол олголоо.
Хошин урлагийн “МАСК” продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагналаа. Энэхүү эрхэм хүндтэй шагналыг Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан юм.
Ардын жүжигчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчин Гонгорын Хайдав өнөөдөр /2018.12.28/ 93 насандаа таалал төгсчээ. Тэрээр 1925 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төрсөн. Монголын анхны дуурийн дуучдын нэг тэрээр уянга цээл /тенор/ хоолойтой нэгэн байжээ. Монголын болон дэлхийн томоохон романс, ари, дууриудыг дуулсан ба Зөвлөлтийн нэрт дуучин Сергей Лемешевийн шавь.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон алслагдсан дүүргийн хүүхдүүдэд бэлэг өгч, сурлагийн өндөр амжилт хүслээ. Тус театрын хамт олны “Сонгодог урлаг хүүхэд, залуучууд” зорилтынхоо хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулдаг аж. Энэ удаад алслагдсан гурван дүүргээс гурван сургуулийг онцолж, амжилт бүтээл, сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлж буй анги хамт олныг урамшуулан бэлэг гардуулжээ. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн 65-р дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 35-р дунд сургууль болон Баянзүрх дүүргийн 120-р дунд сургуулийн 200 гаруй хүүхдэд сэтгэлийн бэлгээ өгсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд “Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслолд оролцсон уран бүтээлчдийн төлөөлөгчдөд баяр хүргэн, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлс, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсээд талархал гардууллаа.
