Зохиогч: Урлаг

2018 онд соёл, урлагийн салбарт хийгдсэн бодлогын чанартай шийдвэрүүдийн нэг нь соёл урлагийн улсын байгууллагууд ирэх оноос давуулан биелүүлсэн орлогоо өөрсдөө захиран зарцуулах зохицуулалт хийгдсэн явдал. Энэ нь соёл, урлагийн байгууллагуудад маш таатай шийдвэр.

Read More

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтаж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Утга Урлагийн холбооны төлөөлөгчид Монголын хөгжмийн зохиолчдын холбооны урилгаар 2018 оны 12 дугаар сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлан ирээд байна.

Read More

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав 2018 оны арван хоёрдугаар сарын 19-ний өдөр таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.

Read More

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам сонгодог урлагийн шүүмж судлал, театр судлал, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлж, судлаачдыг бэлтгэн, салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудыг чадавхжуулах зорилт дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгээс санаачлан соёл, урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгээр “Урлаг судлаачдын форум-I”-ийг амжилттай зохион байгууллаа.

Read More

Франц Улс дахь Монголын ЭСЯ Булонь-Биянкур хотын захиргаатай хамтран 12 дугаар сарын 13-ны өдөр төгөлдөр хуурч С.Одгэрэлийн төгөлдөр хуурын тоглолтыг Булонь-Биянкур хотын соёлын төвд амжилттай зохион байгууллаа.

Read More

Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуульд энэ өдрүүдэд Азийн оюутнуудын соёлын долоо хоног болж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд тус сургуулийн ректор В.М.Филиппов Москва хотод ажиллаж буй Азийн орнуудын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзаж, сургуулийнхаа үйл ажиллагаа, зорилт, оюутнуудын сурлага, сахилга, идэвхи санаачлагын талаар мэдээлэл хийв.

Read More

“Мандухай сэцэн хатан” киноны “Мандухай эх хатан” хэмээх хөгжим нь монголын түүх, түүхэн бие хүн, цаг төрийн явдал, монгол хөгжмийн уламжлал, оюун сэтгэлгээний хэв маягийг шинэ эрин цагт эгшиг, сэтгэлгээний түвшинд илэрхийлэхийг зорьсон гурван чуулбар, 25 бие даасан ая бүхий 90 минут үргэлжлэх бүтээл юм.

Read More

Mонгол HD телевиз албан ёсны эрхтэйгээр монголчуудын хүртээл болгож буй “Авьяаслаг монголчууд” шоуны гуравдугаар улирлын эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр /2018.12.16/ өндөрлөж, гурван сарын турш үргэлжилсэн шоу нэвтрүүлгийн ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо. Сүүлийн шатанд үзэгчдээс хамгийн олон санал авсан С.Билэгт ялагч болсноор 100 сая төгрөгийн эзэн болж байна. Тэрбээр шилдгээр шалгарсныхаа дараа “Шагналын мөнгөө сайн үйлсийн аянд зориулна” гэв.

Read More