Шинэ жилийн баяраар хамгийн амттай бялууны эрэл хайгуул ихэсдэг нь бялуу үйлдвэрлэгчдийн чанар чансааг харуулдаг. Энэ жил хамгийн их эрэлттэй бялуугаар Талх чихэр ХК- гаргаж буй Та ЧИ БЯЛУУ тодроод байгаа бөгөөд тусгай жор бүхий уг баярын бялуу нь маш цөөн тоогоор буюу 1000ш / limited edition / үйлдвэрлэгдэх юм байна. Хамгийн их эрэлттэй уг бялуу нь ОДООГООР УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГААР 80% НЬ ЗАРАГДСАН БАЙНА.
Зохиогч: Урлаг
Жил бүрийн 12 дугаар сарын 31-нд нийслэлийн иргэдийн төлөөлөл төв талбайдаа цуглаж он гаргадаг билээ. Цугласан ард иргэдэд зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газраас шоу тоглолтыг зохион байгуулж, Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамтдаа хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг.
2018 онд шинээр мэндэлсэн зул сарын баярын тухай шинэхэн уран бүтээлүүдийг хүргэж байна!
Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг Нийслэлийн тээврийн газраас хийгээд байна.
Заманбол хэмээх 14 настай Казак охины тухай нийтлэл “Нью-Йорк таймс” сонины арванхоёрдугаар сарын 22-ны дугаар дээр гарчээ. Тэрбээр Монголын баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Сагсай суманд амьдардаг бөгөөд бүргэд шувууг гаршуулан ан хийлгэдэг анчин охин аж. Бүргэдээр ан хийх уламжлалыг одоог хүртэл хадгалан, үр хойчдоо өвлүүлж буй цорын ганц үндэстэн бол Монголын казакчууд юм.
БНХАУ, ОХУ, Монголын миссүүд оролцсон олон улсын гоо бүсгүй шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн энэ сарын 23-ны өдөр Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хотод хаалтаа хийжээ. 60 гоо бүсгүй өрсөлдсөн уг тэмцээнд Монголын мисс Г.Содгэрэл үзэсгэлэнт элчээр тодорчээ.
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг харшийн сүлд модны наадам хүүхэд багачуудын дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн амжилттай эхэллээ. Тус наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар Найрамдал цорцолбортой хамтран энэ сарын 20-26-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. Эрхэм хүүхэд багачууддаа цэвэр агаарт өртөөчилсөн тоглоом, хөтөлбөрт бүжгийн цэнгүүн,баярын зоог, харшийн тоглолт, амтат бэлэг зэргээр үйлчилж хүүхдүүд нэг өдрийн аз жаргалаар дүүрэн өнгөөрөөх боломжтой юм.
Оросын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаанд Э.Анхбаяр дуурь, романс гэсэн хоёр төрөлд түрүүлжээ. Дэлхийн олон орны 18-33 насны дуучид оролцсон уг уралдааныг ОХУ, Болгар, Гүрж, Литва, Украйн улсын дуурийн алдартнууд шүүн явуулжээ.