Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо буюу IWFCI (International Women’s Federation of Commerce and Industry) Дэлхийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 1992 онд Австралийн Мельбурн хотод хатагтай Диана Абруззигийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан дэлхийн анхны эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Монгол Улс 2016 онд тус холбоонд албан ёсны 13 дахь гишүүн орноор элсэж 2017 оны 3 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. IWFCI Монгол салбар байгууллага (Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо) 2018 оноо үдэж 2019 оноо угтах Шинэ жилийн үдэшлэгт урьж байна. Бизнес эрхлэгч, шинийг санаачлагч,…
Зохиогч: Урлаг
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр ээлжит шуурхайгаа хийлээ. Яамны бүх газар, хэлтсийн дарга нар оролцсон шуурхайгаар жилийн эцэс болж буйтай холбогдуулан хууль журмын дагуу 2018 онд тус яамнаас хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон бусад тайлангуудыгчанартай гаргаж, хугацаанд нь ЗГХЭГ, холбогдох бусад байгууллагуудад хүргүүлж ажиллахыг бүх газар, хэлтсүүдэд үүрэг болгожээ.
Монголын орчин цагийн түүхэн уран сайхны кино “Мандухай сэцэн хатан” дэлгэцнээ анх гарснаас хойш 30 жил болж байгааг тохиолдуулан уг киноны хөгжмийг 2018 оны 12 дугаар сарын 22,23-ны үдэш Симфони найрал, Морин хуурын чуулга, Найрал дуучид, Үндэсний хөгжимчид, Уртын дуучид, Хөөмэйчид Чулууны Чинбатын удирдлагаар бүрэн эхээр нь анх удаа эгшиглүүлэхээр бэлтгэж байна.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Болор цомын эзэн, МУСГЗ, яруу найрагч А.Эрдэнэ-Очирын гэгээн дурсгалд зориулсан ном тээсэн тэмээн жингийн аялал энэ сарын 6-8-ны өдрүүдэд боллоо.
Үндэсний урлагийн их театрынхан 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ өнгөрсөн сарын 28, 29 өдрүүдэд Төрийн шагналт, УГЗ, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан “Наран тамгатай талын монгол” нэртэй бүрэн хэмжээний концертоор эхэлж, “Монголын их хатад” бүжгэн жүжгийг тав дахь жилдээ тайзнаа толилуулсан. Харин одоо тус театрын уран бүтээлчид энэ сарын 18 -нд 18.00 цагт “Уул усны шивнээ ” шинэ уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж буй ажээ.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж, шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам өчигдөр “Crocus Event Hall”-д амжилттай зохион байгууллаа.
Улсын филармонийн Симфони найрал хөгжим Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт “Корпорэйт” концертын танхимд энэ сарын 28-ны 19:00 цагт болно. Хуучин оноо үдэж, шинэ 2019 оноо угтах баярын уур амьсгал ноёлсон өдрүүдийн оргил арга хэмжээ нь мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт байх биз ээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампийн албан ёсоор лицензийг нь эзэмшдэг 66 жилийн түүхтэй “Miss Universe”-д энэ жил анх удаа Монгол улсаа төлөөлөн мисс, загвар өмсөгч Д.Долгион оролцож байна. 67 дахь удаагийн “Miss Universe” тэмцээн арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах юм.
Найруулагч Б.Өнөртогтохын бүтээл “Монгол гэр” баримтат кино олон улсын “Шилдэг баримтат кино”-гоор шалгарав. Эл киногоор монголчууын аж амьдрал, нүүдэлчин соёлын тухай өгүүлдэг. Зураг авалтыг жилийн дөрвөн улирал дамнуулан, Хөвсгөл аймагт авсан байна.