МБХСан, УДБЭТ, Комаки балет компани хамтран Цөмөөхэй тоглолтыг 2018 оны 10-р сарын 27,28-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо амжилттай зохион байгууллаа. Цөмөөхэй төслийн хүрээнд Монгол улсад тоглогддог тайз, декораци бүрэн хэмжээгээр засагдаж байгаа нь онцлох зүйлийн нэг байсан юм.
Зохиогч: Урлаг
Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд зарласан. Тус уралдаанд дараах 6 баг бүтээлээ ирүүлсэн. Үүнд:
У.Шекспирийн алдарт “Гамлет” жүжиг энэ сарын 30-ны 20.00 цагт УДБЭТ-ын тайзнаа дахин тоглохоор болов. Дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил болох дээрх жүжгийг нэг хүний тоглолт буюу “Моно драм” болгон “Black box” театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир тайзнаа амилуулах юм. Тэрбээр хэлэхдээ,“Зохиолыг би 6 жилийн өмнөөс сонирхож уншиж эхэлсэн.30 гаруй дүрийг хамарсан том хэмжээний жүжгийг нэг хүний жүжиг болох хүртэл тархиа багагүй чилээсэн. Дэлхийн хэд хэдэн оронд эмэгтэй жүжигчин “Гамлет”-ыг моно драм хэлбэрээр тавьж байсан ч 5-аас дээш дүрд хувирч байсан Моно жүжигчин өмнө байгаагүй. Харин Монголд би анх удаа тавих гэж байна.
Үндэсний урлагийн их театрын 2019 онд тоглох тоглолтын хуваарь гарчээ. Тус театрын уран бүтээлчид энэ сарын 28, 29, 30-нд өвөл цагийн нээлтээ “Наран тамгатай талын Монгол” концертоор хийх юм. Харин ирэх сарын 01,02 нд “Монголын их хатад” бүжгэн туульсын таван жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болох бол 18,19-нд “Уул усны шивнээ” шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.
Гэртээ гэрэл зурагчин дуудан энхрий бяцхан үрийнхээ зургийг авахуулаарай
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагчаар ажиллаж байсан Б.Түвшинбат тус театрын ерөнхий зураач Г.Ганбаатарын талаар мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр зураачийг театрын мөнгийг өөрийн компанийн данс руу шилжүүлж, хууль бус үйлдэл хийж байгааг хуулийн байгууллагад шалгуулах болсноо хэлсэн.
БСШУСЯ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр МУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойн ажлын хүрээнд Орон нутгийн театруудын бүсчилсэн ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018 улсын YIII үзлэгт уралдааны Зүүн бүсийн шалгаруулалт 2018 оны 11 сарын 05-08 ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотноо амжилттай зохион байгууллаа. Зүүн бүсийн уралдаанд Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар аймгийн Хөгжимт Драмын театруудын 120 гаруй уран бүтээлчид оролцон хүч ухаанаа уралдууллаа.
Олны сонирхолыг татаж буй “Асрагч аав” кино
Дуучин Наагий иж бүрэн гал тогоогоо хэнд бэлэглэх бол