Зохиогч: Урлаг

БСШУСЯ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр МУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойн ажлын хүрээнд Орон нутгийн театруудын бүсчилсэн ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018 улсын YIII үзлэгт уралдааны Зүүн бүсийн шалгаруулалт 2018 оны 11 сарын 05-08 ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотноо амжилттай зохион байгууллаа. Зүүн бүсийн уралдаанд Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар аймгийн Хөгжимт Драмын театруудын 120 гаруй уран бүтээлчид оролцон хүч ухаанаа уралдууллаа.

Read More

“Соён гэгээрэл” бол юм мэддэггүй, аливааг ухаж ойлгох тэнхэлгүй, бусдын үгэнд автамхай, оюун санааны сул дорой байдлаас салах боломж. Хүнд оюун ухаан дутсанаас бус байх ёстой шийдмэг чанар, бэрхшээлийг даван туулах зориг тэвчээр дутсанаас тийнхүү өөрийн мэдэлгүй бусдаар удирдуулж, бусдад хөтлөгдөж явахад хүрдэг.

Read More

Засгийн газрын 2007 оны 280 тоот тогтоол “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2017 онд зохион явагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI дэх уралдаан”-ы уран сайхны кино төрөлд шалгарсан “Кибер Сүлжээ” зохиолыг “уран сайхны кино” болгох зорилгоор төслийн баг шалгаруулах уралдааныг 2018 оны 07 сарын 05-аас 2018 оны 08 сарын 15-ныг хүртэл Соёл урлагийн газраас олон нийтэд нээлттэй зарласан.

Read More

2018 оны 11-р сарын 6-14-ний өдрүүдэд Монгол Улсад «Оросын сэргэн мандалт» орос киноны VIII дах удаагийн наадам зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг наадмын гол зорилго орос киног сурталчилах буюу Монголын үзэгчдийг Оросын кино урлагтай танилцуулах явдал юм.

Read More

Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүйчүүд өөрсдийн эх орноо төлөөлөн оролцсон “Miss Asia 2018” тэмцээн Энэтхэг улсад бүтэн сар орчмын хугацаанд зохион байгуулагдаж энэ сарын 10-нд шилдгүүдээ тодруулсан бөгөөд тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс, жүжигчин Ц.Аззаяа тэргүүн байр эзэлж, ялагчийн титмийн эзэн болжээ.

Read More