Хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны сарын хүрээнд Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн амбан захирагчийн дэргэдэх Симфони найрал хөгжмийн камерны оркестр Манай улсад хүрэлцэн ирээд байна. Тус оркестр нь Удирдаач ОХУ-ын гавьяат жүжигчин И.А.Лапиньш-ийн удирдлаган дор Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа 2018 оны арваннэгдүгээр сарын 6,7-ны өдөр тоглолтоо хийлээ.
Зохиогч: Урлаг
Драмын театрын жүжигчин Б.Шинэбаяр, Э.Тодгэрэл, Б.Золжаргал нар шөний клуб-т 60 гаруй охидуудтай задгай шоудсан нь манай сайтын дуранд өртсөн.
Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, СУИС-ийн төгсөгч, Ц.Амарболд БНХАУ-д гурван жил тудамд зохион байгууллагддаг “Нингбо-2018” олон улсын дуурийн дуу дуулаачдын 7-р уралдааны ТЭРГҮҮН байрын эзнээр тодорлоо. Мөн Хятад дууг хамгийн шилдэг дуулсан шагнал хүртжээ. Энэхүү уралдаан дэлхийн чансаатай уралдаануудын тоонд зүй ёсоор ордог бөгөөд Монгол хүн хараахан тэргүүн байр эзлээгүй байсан билээ.
Олон улсын акробат, циркийн наадам БНХАУ-ын Вухань хотод аравдугаар сарын 26-аас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд боллоо. 13 дахь удаагийн уг наадамд АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ, Монгол зэрэг 14 орны 200 гаруй уран бүтээлчид өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан байна. Монголын Үндэсний циркийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээрээ шилдгийн шилдэг алтан цомын эзэд болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд 2018 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 11:00 цагт, сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд 2018 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 14:00 цагт болно.
Монгол Улсын Морин хуурын чуулга Япон Улсын Гадаад Хэргийн сайдын Өргөмжлөл хүртлээ. Энэхүү өргөмжлөл нь Япон улс, Монгол улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага хувь хүнд олгодог. Гадаад харилцаа хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагналуудаас Японы Эзэн Хааны шагналын дараа ордог үнэ цэнэтэй шагнал юм.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР, МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ хамтран “Улаанбаатар” олон улсын Х кино наадмыг амжилттай зохион байгууллаа. Тус наадам нь Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэхэд хувь нэмрээ оруулж буй нэр хүндтэй наадамд тооцогдох болжээ.
Нийслэлийн 379 жилийн түүхт ойн өдөрт зориулсан хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүндэтгэлийн тоглолтыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл үүсэн байгуулагдсаны ойн өдөр бол нийт Улаанбаатарчууд бидний баярын өдөр. Нийслэлийн удирдлагууд баярын өдрөөрөө хийж, бүтээсэн ажлуудаа иргэдийнхээ өмнө тайлагнаж, ирэх оны бодлого төлөвлөлтөө танилцуулдаг уламжлалтай.
Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 379 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 26 дахь удаагийн уралдаант наадам”-ын шагналтнуудын нэгдсэн гала тоглолтыг Нийслэлийн Соёлын төв өргөөний концертын танхимд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.